Сонгинохайрхан дүүрэгт хүн амь, хүчингийн хэрэг их гардаг
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг нь бусад зургаа дүүргээ бодоход хамгийн их буюу 315 мянган хүн амтай аж. Иймээс тус дүүрэгт эмх замбааргүй байдал дээр нь ажилгүй, ядуу өрхийн тоо их учраас янз бүрийн гэмт хэрэг гарах нь үйлдэх нь элбэг байдаг гэнэ. Тухайлбал, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс шийдвэрлэгдсэн хэргийн тоог харахад хамгийн их ачаалалтай дүүрэг нь Сонгинохайрхан байна. Тухайн дүүрэгт нэгдүгээр улирлын байдлаар 351 эрүүгийн хэрэг хүлээн авчээ. Үүнээс 258 хэргийг шийдвэрлэж, 45 хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Энэ дүүрэгт хүнийг снаатай алах, бага насны хүүхдийг хүчирхийлэл зэрэг хэрэг их гардаг талаар албаныхан онцолж байна.

Тухайлбал, шүүхээр хүнийг санаатай алсан гэх 8 хэргийг шийдвэрлэсэн бол бага насны хүүхдийг хүчиндсэн гэх зургаан хэргийг шийдвэрлэжээ.
 
СХД-ийн Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг: Эмэгтэйчүүд хардалтын улмаас нөхрөө хөнөөж байна
 



Он гарсаар бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэх гурван хэргийг шийдвэрлэсэн би шийдвэрлэсэн. Ийм төрлийн гэмт хэрэг манай шүүхэд 13 ирсэн. Хэргийг үйлдээд байгаа этгээдийн хувьд дийлэнх нь хойд эцэг байдаг. Согтуу байхдаа, эхнэр нь гэртээ байхгүй үед чихэр боов, мөнгө төгрөгөөр хуурч байгаад бузар хэргээ үйлдэж байна.  Түүнээс гадна бузар үйлдлээ үйлдэнгүүтээ сэтгэлзүйн дарамтад оруулдаг. Чи хэрвээ энэ талаар ээждээ болон хэн нэгэнд хэлбэл “ална” шүү гэж айлгаж заналхийлдэг. Тэгэхээр хүүхэд цаад талын хор уршгийг ойлгохгүй байнгын дарамталсан үгийг бодож явсаар байгаад сэтгэцийн өөрчлөлттэй болдог.

Мөн ураг төрлийн хүчингийн хэргүүд гарч байна. Аав ээж нь найздаа юмуу, ах дүү нартаа итгээд бага насны хүүхдээ өгөөд явуулдаг, эсвэл үлдээдэг. Тэр хооронд ийм төрлийн хэрэг үйлдэгдсэн байх жишээний. Хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн хувьд ядуу амьдралтай, ажилгүй. Зарим нь бичиг үсэг мэдэхгүй хүмүүс ч байна. Ажилгүйдэл, архидалт зэргээс янз бүрийн муу муухай хэрэг үйлдэгддэг. Түүнээс гадна манай дүүрэгт хүнийг алах гэмт хэрэг өндөр тоон үзүүлэлтэй харагдаж байна. Хүнийг ална гэдэг угаасаа санаатай үйлдэл. Энэ төрлийн гэмт хэргийг эрэгтэй хүн үйлдэхээс гадна эмэгтэйчүүд их үйлдэж байна. Тухайлбал, нөхрөө, хамтран амьдрагчаа хөнөөх гэх мэт. Амийг нь хохироох шалтгаан хардалт, ахуйн ойр зуурын маргаанаас болж болчимгүй хэрэг хийсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохироосон ч тохиолдол байна. Бас нийгмийн байдал их нөлөөлж байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.