Олны анхааралд байгаа хэргүүдийн эргэн тойронд
юутолгой”, “Эрдэнэт”-ийн 49 хувь зэрэг томоохон орд газруудтай холбоотой эрүүгийн хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, эдийн засагч Б.Бямбасайхан нарын хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Мөн түүнчлэн АТГ-т он удаан жил шалгагдаж байгаа ч яаж шийдэгдсэн нь мэдэгдэхгүй цагаан захтнуудад холбогдох авлигын хэргүүд олон бий.

Тухайлбал, Бондын мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт шалгагдаж байсан “Фортуна” Н.Батбаяр, зам барина гэж улсаас их хэмжээний мөнгө завшсан Б.Гарамгайбаатарт холбогдох хэрэг, ДЦС-4 ийн захирал С.Анхбаяр нарт холбогдох хэргүүд гэх мэт. Тэгвэл одоо шалгагдаж байгаа хэргүүд болон өнгөрсөн хугацаанд шалгагдсан хэргүүдийн явц, шийдвэрлэлт ямар байгаа талаар АТГ-аас тодрууллаа.

 
С.Баяр, Б.Ариунсан хоёр эмнэлэгт эмчлүүлж байна
 
Ерөнхий сайд асан С.Баяр, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан хоёрын багтраа, харшил, тулуй зэрэг хууч өвчин сэдэрсэн тул хорих ангийн дэргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. С.Баярын хувьд эргэлтээр хэнтэй ч уулзахгүй, уулзах шаардлагагүй гэдгээ илэрхийлжээ.
 
Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
 
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис нарыг таван жилийн хугацаанд шалгасан ч прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ. Тэднийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаараа АТГ-аас “Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан.

Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн ч зам бариагүй гэдэг үндэслэлээр шалгаж байсан ч ийнхүү хэрэгсэхгүй болгожээ.
 
М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгээгүй
 
Монгол Улсаас Швед улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Харин Тавантолгой ордын гэрээний төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд бусдад давуу байдал олгож төрийн эрх ашигт нөлөөлсөн үндэслэл байга эсэхийг шалгаж байна гэв.
 
БОАЖЯ-ны газрын дарга Д.Дамбаасамбыг шалгаж дуусчээ

Өнгөрсөн онд ажлын байран дээрээ авлига авч байгаад баригдсан газрын дарга Д.Дамбаасамбад холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Удахгүй хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлнэ гэлээ.
 
Төрийн банк, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг нэг бүрчлэн шалгасан
 
Төрийн банкны хариуцагчтай, Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэйгээр үүссэн эрүүгийн хэргийг АТГ-аас нэг бүрчлэн шалгасан байна. Тухайлбал, “Жаст” ХХК түүний хамаарал бүхий аж ахуй нэгж, иргэний зээл, хөрөнгө, өр авлагын асуудлыг нэг бүрчлэн шалгаад дууссан. Энэхүү асуудлын хувьд иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан байгаа юм.
 
“Фортуна” Н.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй
 
Авлига, албан тушаалын хэрэгт удаан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлээд сураг тасрав. Тэгвэл прокуророос хянаж үзээд зохих ажиллагааг дахин хийлгэхээр хавтаст хэргийг буцаасан юм байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
 
ДЦС 4-ийн захирал С.Анхбаярын гэрт нэгжлэг хийжээ
 
АТГ-аас Ц.Нямдорж сайдын хуурай дүү гэгддэг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дарга С.Анхбаярыг саатуулсан байгаа. Түүний гэр болон албан тасалгаа хамаарал бүхий обьектуудад прокурорын зөвшөөрөлтөй нэгжлэг хийсэн. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэнэ.
 
Д.Гантулгыг шалгах ажиллагаа мухардалд ороогүй
 
Хүчингийн хэрэгт холбогдон жил гаруй хугацаанд шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгах хэрэг хуулийн мухардалд орлоо гэж намынхан нь тайлбарлаад байгаа. Тэгвэл хууль хяналтын байгууллагаас мухардалд орсон зүйл байхгүй гэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны хувьд мухардалд ороогүй. Д.Гантулгыг яллагдагчаар татаж, УЕПГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргэсэн бөгөөд тэнд мухардалд орчихоод байгаа юм.
 
Л.Гансүх, Д.Зоригт нараас гэрчийн мэдүүлэг авчээ
 
Оюутолгой гэрээтэй холбогдуулж 500 гаруй хүнээс тайлбар мэдүүлэг авсан гэх. Тэгвэл тэдний дунд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Уг нь тэднийг мөн энэхүү хэрэгт гол буруутай хүмүүсийн нэг хэмээн үзэж байгаа бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг авах ёстой гэж олон нийтийн зүгээс үзэж буй ч өнөөдрийн байдлаар хориогүй байна.
 
Б.Хурцын гомдлоор хоёр гишүүнээс мэдүүлэв авав
 
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлоор УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёрт эрүүгийн хэрэг үүсгээгүй, гэрчийн мэдүүлэг авсан талаар өчигдөр АТГ-аас тайлбар хийлээ. Учир нь БНСУ-ын Элчин сайдаар Б.Хурцыг томилох томилгоог эсэргүүцэж, Төрийн ордонд нээлттэй сонсгол хийснийхээ төлөө өнөөдөр эрүүгийн хэрэгт шалгагдаж байна гэсэн мэдээллийг ч Ж.Батзандан өгсөн юм.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-26 11:42:16
    Прокурор АТГ газрын шалгасан хэрэгийг хэрэгсэхгүй болгоод байвал АТГ Улсын мөрдөн байцаан газар гэж байх хэрэг байна уу. Одоо Н. Батбаяр н. Золжаргал гээд.яахав...
    64.119.16.211
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-26 10:46:00
    УИХ-ын гишүүн,хүчингийн хэргийн гэмт хэрэгтэн Гантулгын хэргийг шалгах ажиллагаа мухардалд орлоо гэж нэг сагсуу юм хашгачаад нэг нэг хөгшин хууль мууль яриад ...
    66.181.189.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Юу ч гэх вэ дээ! 2018-04-26 04:01:10
    Манай АТГ, Прокурор, Шүүх, Цагдаа нар хэрэг мөрдөн шалгах гэж ёстой нөгөө "Нохой өвс зажилсан мэт" юм хийх юмаа!!!!
    66.181.160.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-26 02:32:29
    Чухамдаа эрх мэдэлтнүүдэд э/з ийн хэрэг хийгээгүй хүн байхуу тэнэг л биш бол тэгэх л гэж төрд гардаг бус уу
    112.72.14.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Huulia changatag !! 2018-04-26 02:30:19
    Hytad ulsad bol iim heregt ner ni holbodson l bol shuud l Zaaz shuu dee ! mongold inges teges hiigeed l darui shiidchiheech daraa daraaginh ni aldaa gargahgui ...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах