“Хүүхэд хамгаалал” арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хүүхэд хамгаалал” арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байгаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион явагдаж буй тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга, цагдаагийн хэлтсийн холбогдох алба хаагчид оролцжээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.