Урамшилт эргүүлүүд гурван хүүхдийн амийг аварчээ
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнтөөр ажиллуулж байгаа явуулын постонд үүрэг гүйцэтгэж байсан урамшилт эргүүлүүд энэ сарын 19-ний өдөр гурван хүүхдийн амь насыг аварчээ. Тодруулбал, урамшилт эргүүлүүд тус хорооны Согоотын 81-1153 тоотод оршин суух иргэн Ж.Энхбатын өвлийн сууцны яндангаас оч үсрэн гарсан галын аюулаас 6-12 насны Т.Дүүрэнжаргал,Т.Ариунжаргал,Т.Тэгшжаргал нарын амь насыг аварсан байна.

Эрдэнэт хүний амь насыг аварч Ж.Энхбат гэх жирийн нэг айлын хүүхдүүдийг хүнд нөхцлөөс гаргаж, амь нас эд хөрөнгийг хамгаалсан урамшилт эргүүлүүдийг өнөөдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирдлага хүлээн авч уулзан баяр хүргэж, талархал үнэ бүхий зүйл гардуулжээ. Мөн тэдний байгуулсан гавьяаг нь өндрөөр үнэлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, холбогдох газруудад шагнаж урамшуулах саналыг хүргүүлсэн байна.




Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.