Ардчилсан нам нөхөн сонгууль зарлалаа
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос дараах сонгуульт албан тушаалуудад нөхөн сонгууль зарлалаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын болон Завхан, Баян-Өлгий, Дорнод, Хан-Уул дүүргийн Үндэсний бодлогын хорооны гишүүний нийт таван суудал дээр нөхөн сонгууль зарлажээ.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа энэ сарын 26-ны өдрийн 10:00 цагаас энэ сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Харин сонгуулийн сурталчилгааны ажил ирэх тавдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цаг эхэлж, тавдугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаар дуусгавар болох юм байна.

Түүнчлэн Дотоод сонгуулийн санал хураалтыг ирэх тавдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас эхлүүлж, тухайн өдрийн 20:00 цагаар дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баачка 2018-04-25 07:42:14
    нэг л их сонгосон нам, хамгийн хэрэггүй хогийн нам юм байж