УИХ-ын 29 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргажээ. Цэцийн дүгнэлтэд, Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэжээ.

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ, Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүсч Үндсэн хуулийн цэцэд хандсаны дагуу Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр хуралдсан юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.