З.Баасанням: С.Баяр өөрөө хүн хүлээж авахгүй гэж хэлсэн юм билээ
АТГ-аас сар бүрийн 25-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өнгөрсөн сард хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэхүү мэдээллээ өнөөдөр хийлээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн гуравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгасан байна. Мөн авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон 344 хэргийг мөрдөн шалгажээ. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 24 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчдийн асуусан асуултад тайлбар өглөө.

-УИХ-гишүүн Ж.Батзандан Л.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэсэн үү?

-Ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу УИХ-гишүүн Л.Болдоос тодруулга авсан. Одоогоор ямар асуудлаар гомдол гаргасан талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-АТГ-ынхан С.Баяртай уулзуулсангүй гэсэн мэдээлэл гарсан?

-С.Баяр өөрөө хүн хүлээж авмааргүй байна гэдгээ хэлсэн юм билээ. Түүнээс АТГ-ынхан хүмүүстэй уулзуулахгүй байгаа зүйл байхгүй ээ. Хэргийн явц байдлын талаар прокурорын зөвшөөрөлтөй мэдээлэл өгнө.

-Цагдан хоригдож байгаа хүмүүст эргэлт хэр орж байгаа вэ?

-Эргэлтийг хориглохгүйгээр ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа.

-С.Баяр болон Б.Ариунсан нарын биеийн байдал муудсан гэсэн мэдээлэл байгаа. Эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа юу? 

-Цагдан хоригдож байгаа хүний биеийн байдлыг эмчийн магадлаар тогтоодог. Цагдан хорих газарт хоригдож байгаа хүний эрүүл мэндийн байдал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавьж ажилладаг. Иймээс биеийн байдлын талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулах ёстой.

-“Эрдэнэт”-ийн асуудал дээр нэмж шалгаж байгаа хүн бий юу?

-Энэ талаар Прокурорын зөвшөөрөлтөй мэдээлэл өгнө.

-АТГ-ын даргын хугацаа дууссан гэсэн асуудал яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас хүний оронд нөхөж орсон гэж тайлбарлаж байна. Хуулиндаа ямар байдаг вэ?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг бид тайлбарлах эрхгүй. Гэхдээ хуулинд маш тодорхой заачихсан байгаа. Томилох эрх бүхий байгууллага яаж шийдэх нь эрхийн асуудал. Үндсэндээ АТГ-ын дарга, дэд даргыг нөхөн томилдог. Түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн хэрэгждэг. Авлигын тухай хуулийн 21.1-т заасан хугацаагаар бол зургаан жилийн хугацаатай томилно гэсэн заалт бий.

-Төрийн тусгай албаны удирдлагыг олон нийтийн санал асуулгаар тодруулах хэр зохиомжтой вэ. Одоо санал асуулга эхэлчихсэн байгаа?

-Бидний зүгээс тайлбар өгөх боломжгүй.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-04-26 06:53:45
    11 honog ulsug goliigni tasal muu uudgvi amitaniig.ter hvzvvgvi hulgaichni haa yavna
  • !!!!! 2018-04-25 11:52:28
    Хэргийн талаар ямар сэжиг дэвшүүлж, юуг шалгах гэж байгаа, ямар арга тактик хэрэглэх гэж байгаа г.м. асуудлыг нууцалдаг болохоос бүх юмыг ингэж хаадаггүй юм!
  • Zochin  2018-04-25 10:29:00
    Ergelt huntei uulzahgui bsan n deerldee
  • nobsiin hylgaichid luibarchid hend ch he 2018-04-25 09:38:11
    yrbagchidiig siideh chag baimaarasan daa?.....tor baina uu?....
  • hhhh 2018-04-25 07:45:52
    ugui chi yamarch hariult ogsongui sh dee dandaa l ter medne ter nuuts geed l tegvel end yu gej irsen yum be ajilaa hiigeed suuj baihgui
  • Новшийг бүү давруул 2018-04-25 07:05:28
    ter odoo hoprih gazar bas Eronhi saidaa hiij baigaa hereg uu onoodor hun huleej awna awahgui aan bur dawarzan garuudiig Cи Жинпин байсан бол ч шийдчихсэн байх б...