АТГ-аас 268 мянган тонн нүүрсний асуудлыг шалгаж эхэлжээ
АТГ-аас энэ он гараад хэд хэдэн асуудалд хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа юм  байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгой компани нь хууль зөрчиж “Эрдэнэс тавантолгой” компанийн ашиглалтын МV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268 мянган тонн нүүрс олборлон 20 сая ам.долларын хохирол учруулсан асуудлыг шалгуулахаар өгсөн байгаа юм. Тэгвэл энэ хэргийг шалгаж байгаа аж.

Мөн Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан нар “Тэгшхан” , “Өег гурил” ХХК-иудад удаа дараагийн үйлдлээр 6,5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авч ашигласа байж болзошгүй хэргийг шалгаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.