Ц.Эрдэнэбатыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа.

Ц.Эрдэнэбат нь 1992 онд Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль, 1996 онд Сингапурт Мэдээллийн удирдлагын системч, 2008 онд АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр, 2011 онд Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистраар тус тус төгссөн.

Ажлын туршлагын тухайд:

  • Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт
  • Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч
  • Азийн санд ахлах ажилтан
  • Нэгдсэн Үндэсний байгууллагад Ази, номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч
  • АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал
  • “Орика Монгол” компанид ТУЗ-ийн гишүүн
President.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-29 03:46:45
    Улс төрийн албан тушаал хашиж байгаагүй, үнэхээрийн туршлагагүй, өрөвдөлтэй намтартай хүн байна. Ерөнхийлэгч ингэж доошоо орох гэж
  • Дорлиг 2018-04-26 02:13:35
    Tехногиин дээд сургууль гэж хаана байдаг юм бэ?
  • bas neg luivarchin 2018-04-26 00:03:32
    Bas neg luivarchin haanaas garaad irev ee?
  • иргэн 2018-04-25 09:30:53
    Эдийн засгийн бодлогын зөвлөх өө?
  • Shinjleh Uhaany Academy (Sh. U. A.) 2018-04-25 08:33:52
    Sh. U. A. shildeg hyyhdyydee oorsdoo mongoldoo beltgeh zorilgoor hajuudaa Technologiin deed surguul' gej baiguulj baisan yum.
  • Mongol er 2018-04-25 07:20:57
    Hedees heden on haana yamar ajil hiiseniig ni todorhoi bichvel zugeersen. Unen hudal ni medegdehgui yum l bichih yum.
  • Иргэн 2018-04-25 05:58:55
    1992 онд Технологийн дээд сургууль гэж ямар сургууль байсан бэ?