Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үүрэн телефоны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компаниудад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга дээр харилцаа холбооны цамхаг байгуулахдаа барилгын зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх, коридор, вестибюлд хана өрж тасалгаа гаргах, агааржуулалтын сувгийг өөрчлөн ашигласан зэрэг зөрчил гаргасан тул мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд үүрэн холбооны оператор компаниуд техник, тоног төхөөрөмж, цамхаг, антенийг дээрх барилгуудаас шилжүүлж, зайлшгүй шаардлагтай тохиолдолд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаас цамхагийн өндрийн 120%-иас багагүй зайд, мөн сургууль эмнэлгийн байгууллагаас 150м-ээс багагүй зайд цамхаг байгуулж харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээний тасралтгүй найдвартай ажилллагааг хангуулж ажиллахыг дурджээ. 
    
Түүнчлэн барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх, барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй хэрэгжилтийг хангуулах, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах тодорхой арга хэмжээ авч биелэлтийг ирэх найдугаар сарын 31-ний өдөрт багтаан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхийг мэдэгдлээ.

Хэрэгжилийг ханган ажиллаагүй, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 болон 14.1 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно гэжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.