Монголын үндэсний олимпийн хорооноос гаргасан амжилтаа дүгнэх, тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан спортынхныг алдаршуулах зорилгоор сар бүр шилдэг тамирчин шалгаруулдаг уламжлалтай билээ. Спортын сэтгүүлч, олны саналаар тодруулдаг эл шагналын гуравдугаар сарын шилдгээр Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон дахин шалгарчээ.

 Түүний хувьд өнгөрсөн жил үнэндээ онцгой байсан юм. 2020 оны Токиогийн олимпийн итгэл найдвар, ирээдүй болсон тамирчин П.Орхоны амжилтыг онцолмоор санагдлаа. Тэрбээр өнгөрсөн жил болсон бүх тэмцээндээ түрүүлж, Франц улсын Парис хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн түрүүлж, Аварга болсон амжилт, гавьяатай. Ийнхүү чөлөөт бөхийн Дэлхийн аварга болсон Монголын тав, эмэгтэйчүүдээс гурав дахь бөх билээ.

Өдгөө 25 настай П.Орхон монгол түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр үл барам, дэлхийн дэвжээг эзэгнэж, цахиур хагалж шилдгүүдийг ээлж дараалан өвдөг шороодуулсаар аваргын анхны түрүүгээ авсан. Гэхдээ түүний барилдааны зам дардан байгаагүй ч Дэлхийн аваргын барилдаанд тойргийн барилдаанаасаа онцгойрсныг хэн хүнгүй сайн мэднэ. 
Ингээд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ П.Орхоны гаргасан амжилтуудыг танилцуулъя.

2017 онд
1. Монгол Улсын аваргын алт
2. Иван Ярыгины алтан гран пригийн алт
3. Оюутны Улсын аваргын алт
4. Монголиа Опен тэмцээний алт
5. Польшийн нээлттэй тэмцээний алт
6. Испанийн Мадридын гран пригийн алт
7. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн. Мөн түүний дараа Литви улсад зохион байгуулагдсан 2017 оны Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, алтан медалийн буухиагаа амжилттай үргэлжлүүлсэн гавьяатай. Тэрбээр нэг сар хүрэхгүй хугацаанд Насанд хүрэгчдийн болон Армийн гэсэн хоёр төрөлд Дэлхийн аварга болжээ.

Онцгойрсон П.Орхонд одоо олимп л дутуу байгаа. Түүний гарын багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Онгирч байгаа юм бишээ, П.Орхон олимпийн аварга болно” гэж ярьсан удаатай.  Тэгэхээр түүнд одоо 2020 оны Токиогийн олимпийн аваргын болох л дутуу байна даа. Түмэн олныхоо итгэл найдвар, хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат тамирчин П.Орхонд спортын өндөр амжилт хүсье.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-26 10:27:19
    олимпод орох юм уу япон улсад орохыг нь хорьсон нь үнэн юмуу
  • зочин 2018-04-25 07:47:53
    өнгөрсөн жил онцгой байсан юм байж, тэгээд энэ оны 3 сарын шилдэг болдог нь ямар учиртай юм бол
  • Дорнод Хөлөнбуйр П.Амар 2018-04-25 03:25:33
    П.Орхон дүү минь АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛЖ яваарай Олимпийн аварга болохыг хүсэн ерөөе