Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

Судалгаа хийгээд үзвэл манай монголчуудын тархины мэдээлэл хүлээн авах системд лавтай өөрчлөлт орсон.

Өдөр болгон өөдгүй мэдээ сонсоно. Улстөрчдийн увайгүй үйлдэл, урвалт шарвалт, хов живд хоёр чих бүр дөжирсөн. Тархи ч гөлийх шинжтэй болж байна.

Байсаар байгаад хо­шин шогийнхон ч сэтгэж чадахааргүй хошин шог юм сэдээд, тэрийгээ ажил хэрэг болгоно гээд хээв нэг зогсдог боллоо.

Өчигдөр /2018.4.24./ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна. Цагтаа УИХ-ын дарга хүртэл хийж явсан, цаадах наадахыг мэдэх л ёстой хүн юм, уг нь.

Гэтэл тэрээр АТГ-ын даргыг ард түмний санал асуулгаар тодруулна гэж мэдэгдлээ. Тэгээд ямар шалгуур хангасан, хэн гээч энэ албан тушаалд нэр дэвшиж болох вэ гэдгийг хүртэл зарлав. Ард түмэн АТГ-ын даргаар тавих хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчийн албан ёсны сайт руу явуулах юм гэнэ.

Арай ч дээ. Боль л доо. Энэ чинь Монголын төр шүү дээ. Гадныхан сонсвол яана. Тэд шоолно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн баг ав­ли­гатай тэмцэх тусгай чиг үүргийн албаны даргаа ингэж сонгодог боллоо л гэнэ шүү дээ.

Тэрнээс биш Ерөн­хийлөгч Х.Баттулгад шадарлан суугаа нэгэн хүн Төрийн ордны цонхоор ширтэж байгаад олчихсон “мэргэн PR” гэж  мэдэхгүй.

Тиймээс эртхэн хэл­чихье. Ерөнхийлөгч минь энэ тэнэглэлийг л зогсоож үз.

Мах уу шөл үү, өдөр үү шөнө үү гэдэг шиг ийм санал асуулга гээчийг манайхаас өөр ярих улс энэ дэлхийд байхгүй гэдэгт итгэ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны ха­вар Улсын баатар Э.Бат-Үүл хотын дарга байхдаа яаж баларч байлаа даа. Хогны ногоон уутанд жил бүр олон тэрбум төсөвлөж зарцуулаад иргэд түүнийг нь эсэргүүцсэн юм. Аргаа барахдаа “Хогны уут тараах уу, болих уу” гэсэн санал асуулга явуулсан. Нийслэлийн иргэд “Үгүй” л гэсэн.

Харин өнөөдөр хогны уут биш АТГ-ын даргын асуудлыг ярьж байна. Хогны уут, АТГ-ын дарга гэхээр хоорондоо мөн ч хол сонсогдож байгаа биз.

Ер нь яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор, шүүгч нар зэргийг санал болгох эрхтэй байхаар хуульчилсан юм бэ. Тусгаар улсын хуулийг мөрдүүлэх албан тушаалтнуудыг сонгох эрхийг яагаад Ерөнхийлөгчид даатгасан юм бэ. Энэ талаар бод л доо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гу­рав­хан гишүүнтэй. Энэ зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөн­хий­лөгч Х.Баттулга, ги­шүүн нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар юм. Монгол төрийн “хар хайрцаг”-ийг нээх, тэнд юу байгааг харах эрх зөв­хөн энэ гуравхан хүнд байдаг.

Чухамдаа, ийм эрх хуваалцдаг учраас шүүгч, проку­рор, АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөн­хийлөгч санал болго гээд хуульд заасан гэсэн үг.

Дээрх албан тушаа­луудтай холбоотой өчнөөн нарийн ширийн асуудал бий. Жирийн бид ойлгох ч үгүй. Тэгээд бас, дараа нь Улсын ерөнхий прокурорыг, бүх шатны шүүгч нарыг санал асуулгаар тодруулах уу.

Өнөөдөр АТГ-ын даргыг санал асуулгаар тод­руулна гэлээ. Ерөн­хий­лөгчийн Тамгын газ­рынх нь даргын амнаас “…Г.Баасан болно, бо­лохгүй гэсэн мэдээлэл яваад байна” гэсэн үг унаж байна. Ийм яриа яваад байгаа учраас санал асууна гээд байгаа юм уу, энэ хүнийг дэмжээрэй гээд байгаа юм уу, ойлгоогүй.

Гэхдээ, энэ чинь Монголын төр шүү дээ, дахиад хэлье. АТГ-ын дарга гэдэг албан тушаал чинь Г.Баасан гэдэг хүнд дарагдаад бүр доошоо живчихлээ. Одоо тэгээд юу болох вэ. Тэгэхээр Г.Баасан тэргүүтэй хүмүүс анкетаа өгөөд АТГ-ын даргад нэр дэвших үү. Жилд төдөн хүн барьж хорино гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлэх үү.

Ер нь тэгээд ийм санал асуулга болдог юм гэхэд ард түмэн хэнийг дэмжих вэ. Зурагтаар байнга гарч, таньдаг болсноор нь Х.Бат-Ялалт, Г.Баасан хоёрын нэрийг явуулах уу. Ийм маягаар энэ санал асуулга эхлээ ч үгүй байхдаа хошин шогийн “зууны манлай” үзүүлбэр болж мэдэхээр болчихоод байгаа юм. Ард түмэн ч шоолж байна. Нэртэйгээр нь хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруул­даг шиг, өмчлөх газрыг сугалаагаар олго­дог шиг АТГ-ын даргыг сугалаагаар сонгочих гэж байна.

Эцэст нь, нэг юм л тов тодорхой байна. АТГ-ын дарга болчих жинхэнэ хүн ийм санал асуулгад хэзээ ч нэр дэвшихгүй. Жинхэнэ чекист хэзээ ч улстөрчид шиг сонгуульд ордоггүй. Тэд сонгогддог юм. Тэр сонголтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн тэргүүн хийдэг юм. Тиймээс дэлхийд байхгүй энэ тэнэглэлийг больж үз!

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аагий 2018-04-28 05:11:12
    АТГ-ын даргын ажлыг би хийе. Надад найз нөхөд, ажил байхгүй. Хэн ч авилгал надад өгч чадахгүй юм байна. Яагаад гэвэл томчуул намайг мэдэхгүй танихгүй.
    66.181.160.57
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-26 03:48:10
    АТГ-д З, Энхболд өөрөө санаархаад байгаа юм өөрөө хүсээд байгаа Баасан авгайг тодруулсан нь дээр дээ
    66.181.191.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-04-25 16:16:52
    Nerteigeer n sugalaagaar tomilchihoosoi
    139.5.218.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Haha 2018-04-25 16:15:23
    Ard tumenees sanal avch songoh ni zuv bugdeeree heleltsvel buruugui
    66.181.191.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-25 14:57:03
    Одоо боловсролоос илүү ёс зүйтэй.. сэтгнлтэй хүн эрэлттэй болсон цаг. Харвардууд яаж байгаа билээ..ха ха...
    27.123.212.132
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-25 13:28:44
    atg iin darga gedeg mash hariytslagatai ajil gedeg n todorhoi yamarch namaas hamaaralgvi shydraga 2 gvi setgeleer ajillah hvn heregtei
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2018-04-25 12:25:18
    60 тэрбумын шургах сэтгүүлч байна. МАН аас хэдийг авсан бэ.
    202.21.106.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Erka 2018-04-25 12:15:22
    Genco guia ch ix tenegtej bn daa. Tarvagan xun chin buruu zuvluud bgaa yum uu.
    112.72.14.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Унш даа 2018-04-25 11:31:50
    Хэсэг хүмүүст тойрч суугаад санал хурааж 1-ийгээ алж идэх болжээ. Энэ бол ардчилал Олонхын санал авсан тул 1-гээ нухжээ. Юу нь буруу байна Олонхоороо шийдсышд
    66.181.161.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Өө 2018-04-25 11:06:54
    Тэнэг юм бичдэг сэтгүүлч вэ. Улс төрчид сонговол тэднийхээ эрх ашгыг л хамгаална. Юу буруу гэж? Ийм эргүү ацнууд байгаа болохоох Монгол улс ийм байгаа бөлгөө
    66.181.161.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-25 10:37:33
    Санал асуулгаар сонгосон нь дээрээ ,олигархууд өөрсдийн хүнээ л тавина ш дээ.Одоогийн ажиллаж байгаа энэ нөхөр 60ттэрбумын хэргийг шалгахгүй л байгаа бүз дээ яа...
    66.181.161.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-04-25 10:30:20
    Iim erguu shiidver yariad bga Enkhbold odoo bolio. Naad gazraa tavan buulgad ulsiin tosov hemnesen deer sh de. Yamar medrel yum bee
    71.227.232.26
    Мэдэгдсэн Хариулах
  • George 2018-04-25 10:29:55
    Санал асуулгаар шалгаруулна гэдэг хамгийн оновчтой арга.Ард түмэнд сонгох эрх мэдлийг өгчбайна шүү дээ
    66.181.161.123
    Мэдэгдсэн Хариулах
  • evropoos 2018-04-25 07:57:12
    Mash zov yum bichjee Avilgaliin toroo ard tumnii ner barij hamgaaluulah gej baigaa yum biz dee tegeed daraa ni ard tumen demjsen mundag shudraga hun geh uu ...
    81.11.168.232
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2018-04-25 07:46:21
    Санал асуулгаар тодруулж болохгүй гэсэн хууль байна уу??? байхгүй. Чамд нийтлэл яаж бичихийг Ерөнхийлэгч зааж өгөхгүй байгаа биз дээ.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-25 05:52:07
    ug ni sonind zo'v l yum bicheed bna daa. Yum oilgodog l humuus yum bicheed bna Zuunii medee goltoi l yum niitleed bna
    49.0.218.217
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-04-25 05:43:12
    ХУУЛИАР ОЛГОСОН ЭРХ МЭДЛЭЭР БУС ХУУЛЬГҮЙ ЮМ ШИГ АВИРЛАВАЛ Монгол улсын ерөнхийлөгч огцроно эсхүл УИХ тарах болно доо ??? МОНГОЛ УЛС ХУУЛЬТАЙ, ТӨРТЭЙ УЛС?...
    112.72.14.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-25 05:38:49
    Харин ч АРД түмнээ өндөрт өргөж саналыг н авч байгаа юм биш үү,
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • ss 2018-04-25 05:12:51
    Elbegdorjiin site gsndee bs iimerhv ym bichku bol bs bolku te :))
    202.179.24.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Очир 2018-04-25 05:05:31
    яагаад болдоггүй юм чи өөрөө битгий тэнэгт муу ман минь дэлхийд ч гэх шиг ард түмэн ч гэх шиг чам шиг юм ард түмний өмнөөс дүгнэлт хийх юм уу хол очиж хуууц
    202.21.124.20
    Мэдэгдсэн Хариулах
    • mgl 2018-04-25 09:15:35
      yaag zuv
      202.131.233.102
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин-1 2018-04-25 04:56:06
    Му-д үймээн гарч л байвал энэ Баттулга, Энхболд гэдэг 2 хүн баярлаж байдаг бололтой. Баттулга гэдэг хүнийг нийгэмд тогтворгүй байдал бий болгох гэж сонгоогүй шү...
    66.181.160.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-25 04:40:38
    60 тэрбумынханаас өдрийн хоол идсэн сэтгүүлч хоолныхоо төлбөрийг хийж байгаа нь энэ үү. Яагаад болохгүй гэж. Бүр ч сайн хувилбар биш үү...
    103.57.93.222
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин  2018-04-25 05:00:33
      Зөв бичсэн байна. энэ ажигүй алхайсан нөхөд өдөро өнгөөрөөхийн тулд хэрүүл зодоон, талцал тэмцлийг холоос хараад сууж байдаг байх шүү
      66.181.160.40
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-25 04:33:43
    женког дэмжиж бна. олны нүд хурц шүү дээ. дэмжиж бна.
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТСҮХ 2018-04-25 03:54:18
    ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГ ХЭЛБЭР ЮМ ГЭЖ ОЙЛГОЖ БНА. ДЭМЖИЖ БН
    202.179.8.2
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2018-04-25 05:04:18
      хөөе найз чи сайн бод до. Баасан даргааро тавибал ээ мөн олон хүнийг хилсдүүлнэ дэ чи, чиний таньдаг хүмүүс, ах дүү нарыг чинь ч хэлмэгдүүлж мэднэ шүү дэ
      66.181.160.40
      Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2018-04-25 03:53:47
    Хүний сэтгэх чадвар (IQ) 130-аас дээш гардаггүй гэдэг. Гэтэл тэнэглэхэд доошоо хязгааргүй ажээ!!! Бурхан бас шударга биш байгаа биз???
    66.181.160.29
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2018-04-25 03:46:02
    chi uuruu erguu teneg yam bichihee bolioch
    66.181.186.245
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2018-04-25 03:43:17
    chi tegeed erunhiilugch gedeg hun buhniig meddeg daldiig hardag hun baih estoi geh geed baigaa yam uu malaa ard tumnees asuuj baigaad shiiddeg yavdal haanch bn
    66.181.186.245
    Мэдэгдсэн Хариулах
  • sar 2018-04-25 03:39:11
    ene irgen gej bichij baigaa hun bol oopoo ene niitleliig bichsen mal bn shuu
    202.131.244.116
    Мэдэгдсэн Хариулах
  • moog  2018-04-25 03:36:35
    teneg yamaa ene turd shalguur gej ugui dandaa doldoichid bolson yumuu dAA
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-25 03:33:58
    Би чадна гээд байгаа Баасанг нь сонгочихвол яасын
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-25 03:33:29
    энэ тэнэг женкод зевлех гэж мануухай байдаг л байхдаа з энхболд ч тэнэг толгой бишдээ еренхийлегчтэйгээ зереед яахав гэж л заримдаа тэнэгтээд бна уу даа баасан ...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-25 03:29:36
    enkhbold , elbegeegiin khunees uter turgen salakhguy bol MONGOL AWILGADAA BARIGDAJI SUYRLEE
    59.153.114.92
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-25 03:29:02
    баттулга гуайг хуулиар олгосон эрхээ эдэл гэж сонгосон шуу чадахгуй бол ажлаа егчихее одоо удахгуй баасантай би суухуу яахав гэж л асуух дутуу байна даа
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөв 2018-04-25 03:27:55
    АТГ-ын даргаар ард түмний дундаас эрдэм чадалтай, шударга энгийн хүн тавьбал ажил нь илүү явна гэж боддог. Шударга хүн авилгалын асуудлыг хянаад удирдаж чадна.
    202.179.27.183
    Мэдэгдсэн Хариулах
  • sar 2018-04-25 03:27:19
    ene sait man namiig demjdeg uchiraas iim niitlel bichdeg huntei yum A nam ch gesen ooriin saittai ene hoer nam baigaa cagt hezeech sain yum bolohgui
    202.131.244.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Ж 2018-04-25 03:27:18
    Тэнэглэлд хязгаар үгүй юм даа тусгай чиг үүргийн байгуулгын даргаа юун ард түмэн сонгох бидний өмнөөс ажилаадах гэж ард түмэн жёнког сонгосон бх
    66.181.160.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-25 03:27:09
    яагаад сонгож болохгүй гэж
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-25 03:23:00
    Хэ, хэ. юу л болоод байна даа
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • bkdwb 2018-04-25 03:18:41
    yamar ch baisan M.Enkhboldiin xunees salax xeregtei
    112.72.14.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-25 03:15:49
    Наранд унтаад саранд бөөсөө алав гэгчн үлгэр
    182.160.2.162
    Мэдэгдсэн Хариулах
  • sar 2018-04-25 03:12:10
    argaa baraad iim ajil hiij baigaa yum battulgiig yum hiilgehgui bn shuu dee .Ingehgui bol m.enh boldiin hun garchina shuu dee yamar yum oilgodogui malnuud be
    202.131.244.116
    Мэдэгдсэн Хариулах
  • А 2018-04-25 03:08:37
    Яагаад болохгүй гэж тэнэг сэтгүүлчээ юугаа хуцаад байгаа мал вэ
    66.181.160.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Хогны уут дэлхийн хөгжингүй бүх улсад би 2018-04-25 02:59:07
    Хогны мөнгөнөөс орж ирдэг багахан хэсгийг уут болгож үнэгүй тарах гэж үзсэн.Зөв юмыг иргэд эсэргүүцсэн тул тэр мөнгө дарга нарын мэдлээр хаашаа ч хамаагүй орчих...
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-25 02:50:52
    Ер нь одоогийн энэ төрийн дампуурал 2016 оны сонгуулийн өмнө хууль зөрчиж Сонгуулийн хууль өөрчилснөөс үүдэлтэй. Хэрэгтэй бол хуулийг зөрчиж чаддаг хүн аюултай
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-25 02:48:23
    АТГ-ийн даргаар мэргэжлийн хүн байх ёстой байхаа, популист хүн гарвал өөрийн нэр хүндээ бодоод баахан гэмгүй хүнийг барьж хориод сүйдлэх байх. 37 он болох вий
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-25 02:44:21
    дэижиж байна
    124.158.124.237
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-25 02:43:36
    Баттулга минь даанч яавдаа чи иймхэн юмыг мэдэдгүй олгой толгойтой хүнүү Монголын ард түмэн чамайг энэ асуудлуудыг өөрөө шийд гэж эрх өгсөн чадмааргүй бол шууд ...
    202.179.30.137
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-25 02:35:48
    ene mied sugddug nukhur awilgatay khezeech temtsekhguyee , argalakh ajil l khiine .
    59.153.114.92
    Мэдэгдсэн Хариулах