Боловсрол ХЭЛБЭР ТӨДИЙ болсон уу
-ИРГЭНИЙ ӨНЦӨГ-

Би багш хүн. Надад манай боловсролын систем хүүхдэд арай л ахадсан санагддаг. Зургаан настаны дэлхийн стандарт гэж байгаа боловч манайхан зөвхөн хэлбэрийг нь хуулаад агуулгыг ойлгосон хөтөлбөр боловсруулж чадаагүй. Бусад орны зургаан настанууд хамтдаа тоглох, оролцооны, үйлдүүлэх аргаар хүн болох, хүн, байгаль, нийгэмтэй танилцах, харилцах, зөв дадал хэвшил суулгах хүүхдэд тохирсон аргаар сургалтыг хийж байгаа боловч, манайх шууд тоо, үсэг цээжлүүлээд нүдээд эхэлдэг. Тоо, үсэг, хичээлийн цаад учир шалтгааныг ойлгуулахгүйгээр зүгээр шахаад, загнаад, дарамтлаад эхэлдэг.

Энэ нь хүүхдийг стрессдүүлж, хичээлдээ сонирхолгүй, дургүй болж, яваандаа бүх зүйл  сонирхолгүй санагдаж залхаж эхэлдэг. Өдөржин хичээлээр нүдүүлнэ. Гэртээ хариад даалгавараар нүдүүлнэ. Дуртай хүүхэлдэйн киногоо үзэж амжихгүй, тоглоомоороо тоглож амжихгүй, хүссэн зүйлээ хийж амжихгүй, аав ээжтэйгээ ярилцаж амжихгүй... Даалгавар гээд л толгой өөд татахгүй сууж байна. Дээр нь дүнгээр уралдуулна... муу, сайнаар нь ялгаж чичилж, хүүхдийг ганцаардуулна.

Сурах бичгийн чанар учир тоймоо алдсан, жил бүр шинэжилж, шахна. Сурах бичгээс гадна баахан ном, дэвтэр шахна. Сургууль гэдэг газраас хүүхэд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг олж, ур чадвараа нээж хөгжүүлэх ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ОРДОН БАЙХ ЁСТОЙ байтал наад учрыг нь ойлгоогүй үсэг, тоо автоматаар цээжлүүлж, чадахгүй, тэнэг, мангараар нь дуудсан, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийсэн ЯЛЫН ГАЗАР болон ойлгогдож, сургуульд улам дургүй болсоор байна.

Яагаад бага ангид амьдралын наад захын соёлыг зааж болохгүй гэж. Адаглаад л замын хөдөлгөөний дүрэм, хотын соёл, хөдөлгөөний соёл, эрүүл байх арга ухаан, монгол хүний тухай, монгол тоглоом, наадгай гэх мэт. Хүүхэд нэг зөв хандлага, төлөвшилтэй болчихвол тоо, үсэгийг хэдхэн өдөрт ч сурч болно шүү дээ. Даалгаварт нь ээж аав, ах эгчтэйгээ тухайн өдрийнхөө талаар ярилцах гэх мэт. Ингэвэл 10 жилийн дараа бид арай өөр боловсролтой. Арай өөр ойлголттой залуусыг хүлээж авах биш үү!!!

Ямар ч үндэстэнд өөрсдийн онцлог гэж бий, суралцах, сургах арга барил гэж бий. Боловсролын буруу тогтолцооны ард асар олон ХҮҮХЭД ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛЖ ХОХИРЧ БАЙНА. Үүнийг өөрчлөх цаг нь болсон!!! Шахааны хэдэн нөхдүүд боловсролын стандартыг гаргаж, болсон болоогүй номоо шахдаг биш, Боловсролын салбарыг зөвхөн багшийн цалингийн өөрчлөлтөөр аргалах биш ҮНДЭСНИЙ НИЙТ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД, ТУРШЛАГАТАЙ ЭРДЭМТЭН МЭРГЭД, ШИНЭ ҮЕИЙН СУРГАНЫ СУДЛААЧИД, БАГШ НАР БҮГД НЭГ ШИРЭЭНИЙ АРД СУУЖ ЭНЭ АСУУДЛААР ЯРИЛЦАЖ, "ХҮҮХДИЙНХЭЭ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, УР ЧАДВАРЫГ НЬ ИЛРҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ӨӨРИЙНХӨӨ ХИЙЖ БҮТЭЭХ ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛСОН БИЕ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР" БОЛОВСРУУЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-26 03:43:50
    боловсролын тогтолцоо үнэхээр гажуудсан үнэхээр үнэн юм бичиж ийм байна шүү дээ
  • хэнийг буруутгаад байна 2018-04-25 15:24:57
    Багш та ангидаа өөрийн мэргэжлийн дагуу ажиллах эрх чөлөө чинь хуулиар нээлттэй, хамгаалалттай байгаа. Иймд хүүхэдтэй хэрхэн харьцаж байгаа нь таны шийдэл
  • Zochin 2018-04-25 08:15:19
    Zuv zuv bolovsroliin togtoltsoog uurchluh tsag bolsoon.
  • zochin 2018-04-25 04:46:42
    hhund tsunhnii asuudlig hurdan shiidmeer baina saidaa
  • Зочин  2018-04-25 03:03:31
    Нээрээ шүү ямарч үндэстэнд өөрийн онцлог бий. Монгол оюун ухаан, хөгжилд тохирсон системтэй баймаар байна. Хүүхдүүд бидний, эх орны ирээдүй!
  • Зочин 2018-04-25 02:52:43
    Маш зөв зүйл бичсэн байна.Ганц 1р анги биш бага анги бүгд ийм байна. Багш нар нэр төр хөөцөлдөх явдал,мөн цалин нэмүү авахын тулд хүүхдүүдийг шахдаг явдал байна...