Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд хүрэлцэн ирлээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр хүрэлцэн ирлээ.

Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Свараж дөрөвдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийж, манай төр засгийн өндөрлөгүүдэд бараалхах юм.

Монгол, Энэтхэг хоёр улс 2015 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.