Засаг даргад нэр дэвшсэн Р.Эрдэнэцогтыг ашиг сонирхлын зөрчилтэй гэв
Сүхбаатар аймгийн хувьд хоёр нам нь талцаж улстөрийн тогтворгүй, хурцдмал байдал нь удаан үргэлжилж байна. Түүнчлэн аймгийн төсвөө батлаагүйгээс болж төрийн алба хаагчид нь удаан хугацаагаар цалингүй ажиллаж, өрийн сүлжээ үүссэн байгаа талаар эх сурвалж хэлэв.

Дээр нь аймаг нь удирдлагагүй удаж байгаа ч бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар  нэр дэвшүүлсэн Р.Эрдэнэцогтыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ.

Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Засаг даргад нэр дэвшсэн Р.Эрдэнэцогт нь аймгийнхаа ИТХ-ын дарга Б.Мөнхбаттай садан төрлийн холбоотой юм байна. Тиймээс АТГ-аас Сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг хүссэн хариу бичгийг ЗГХЭГ-т хүргүүлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-25 01:51:01
    монголчууд цеехен хун амтай сумдынхан бол бугдээрээ ах дуу нар ашиг сонирхолын зерчил гаргахгуй гэвэл хятадад дагаар ор тэгээд хятад дарга нарын дор урагшаа