Эдийн засагч Б.Бямбасайханаас нэг ч удаа байцаалт аваагүй байна
Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг цагдан хорьсон. Тэдний дунд “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Б.Бямбасайханыг мөн цагдан хориод 24 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд ганц ч удаа түүнээс байцаалт аваагүй байна.

Өчигдөр гэхэд Хүний эрхийн хорооны дэд гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд хоригдож байгаа хүмүүсийг эргэсэн бөгөөд Ерөнхий сайд асан С.Баяртай уулзаж чадаагүй аж.

Тэрбээр “Улс төр л хийх гээгүй юм бол эдгээр хүмүүсийг цагдан хорьж шалгах шаардлага байна уу гэдэгт эргэлзэж байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн байдалд санаа зовниж байна. Баривчлаад 20 гаруй хонож байж нэг ч удаа байцаалт аваагүй хүн ч байна. Энэ бол нэг ёсны залхаан цээрлүүлэлт. Тэгэхээр бидэнд хүний эрх талаасаа эргэлзээ үүсч байна. Энэ асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороог удирлагатай болгож, нэн даруй хуралдуулах шаардлагатай байна” гэжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sheh 2018-04-25 04:16:13
    Hhaa tgeed mungu hulgailj bhadaa bie ni ovdohgui bsn yumuu
  • irgen 2018-04-25 04:15:16
    helmegduulelt shuuh tsagdaag orvingoor ni solih bolson bn ymar neg uls torchdiin gar hol bolson haragdaj bn
  • зочин  2018-04-25 03:08:30
    сонин юм олон хонож манай хууль хуульчдийн байгаа царай хүн хорчихоод бид чинь малаа хашчихаад 24 цаг ч болгодгүйдээ гэтэл хүн хорчихоод...........................
  • !!!!!!!! 2018-04-25 02:30:31
    Za setguulch hunenzer guia naad horigdchohood baigaa ulsuud chini eh oron ard tumniihee omno dahij ner ni sergeheereui sewtsen uls bitgii hudlaa bylduuchlaad ba...
  • яана  2018-04-25 02:26:04
    хннн