Цолыг нь хураасан ч генерал нэртэйгээ үлдэнэ
Жил бүрийн дөрөвүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
 Энэ жилийн хувьд Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ой энэ сарын 27-нд буюу нөгөөдөр болно. Уг арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулахаар болсон байгаа юм.

Тэгвэл генералын өдрийг угтаж гурван генералын цолыг хураах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан талаар өчигдөр мэдээлэв.

Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.

Ийнхүү гурван генерал цол ч үгүй болов. Гэхдээ ард түмнийхээ дунд цолыг нь хураасан ч генерал нэртэйгээ үлдэнэ. Магадгүй өндөр насыг нь ажиллаж явсан үйл хэргийг нь хүндэтгээд ард түмэн нь “генералаа” л гэж дуудах нь тодорхой.
Хошууч генерал Ч.Амарболдын хувьд хэлмэгдсэн гэж үздэг. Түүний хувьд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч байхдаа долдугаар сарын 01-ний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс 3,5 жилийн ял сонсч, улмаар хорих ялаа дуусгаж шоронгоос гарч ирсэн удаатай. Түүнийг хэлмэгдсэн гэдгийг ард түмэн төдийгүй хууль хяналтынхан ч мэдэж байгаа шүү дээ. 
Яагаад гэвэл тэр үймээн самууны үеэр дээрээс онц байдал зарлуулж, буудах тушаал өгсөн байдаг гэдэг. Гэвч тушаал өгсөн хүмүүсийг шүүх нь шийтгээгүй хэрнээ, тушаалыг гүйцэтгэсэн хурандаа дарга нарт төр төмөр нүүрээ харуулж, төмөр торны цаана хорьсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Гэхдээ энэ үйл хэрэг гавьяатай зүйл биш байсан юм.

Харин ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга байхдаа албан тушаал, авлига хахуулын хэргээр гурван шатны шүүхээс  3,6 жилийн хорих ял сонссон билээ.
Тэрбээр “Алтай таван богд хайрхан” ХХК-тай үрийн улаан буудай худалдан авах гэрээг байгуулан нийт 1.3 тэрбум төгрөгийг шилжүүлж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг.

Харин Т.Дашдэлэг генералын хувьд ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, БНАСАУ-ын холбогдох хуулийн этгээдтэй байгуулсан гэрээгээ биелүүлээгүйн улмаас улсад 1.5 сая долларын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутган шалгаж, шүүгдсэн байдаг юм.
Ийнхүү шүүхээр гэм буруутай нь тогтоогдож “ялтан” нэртэй явсан гурван генералын цолыг хураах шийдвэр гаргасан тул тэд Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцох боломжгүй болж байгаа гэнэ.

Дашрамд сонирхуулахад, одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тэр цагаас хойш Монгол Улсын хэмжээнд нийт 170 гаруй генерал цолтон төрөн гарсан бөгөөд өдгөө алтан мөрдөстнүүдийн 90 гаруй нь амьд сэрүүн байна. Харин генералын тоогоороо Завхан аймаг тэргүүлдэг юм билээ.

О.Сайхан 
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2019-04-26 01:35:48
    Уг шугамандаа энэ Амарболд, Даш генерал 2 үнэхээр хэлмэгдсэн хүмүүс байдаг. 2-уулаа шударга бусын хонгилын туршилтын золиос болсон хүмүүс шүү дээ.
  • ОФИЦЕР 2018-04-29 22:11:25
    Одоо Ерөнхий сайд байсан С.Баяр Ч.Сайханбилэг нарын том жаазтай хөрөг зургийг Төрийн ордноос гаргаж хаях зарлиг гаргахым байгаа биз дэ?!
  • zochin 2018-04-29 06:27:36
    Amarboldoor buunii nohoi hiij yald unagasan humuus tsoliig hergiig ni tsagaatguulj tsoliig ni abch ogbol shudraga hereg bolnoo dusad ni tsoloo huraalgah hi zob...
  • Нэр нь хүнддэнэ 2018-04-28 02:29:00
    Чаддаг юм бол Баатар,Хурц, Энхбаатар нарын цолыг хураагаач
  • ZOCHIN 2018-04-26 21:44:29
    GENERAL TSOLIIG HURAASANCH GENERAL L .BAIH BOLNODOO ARD TVMEN HVNDLEH NI DAMJIGGVIDEEE MOHGOLCHUUD MUNDAG
  • zochin 2018-04-26 12:30:48
    ih hurliin gishuunii erhiig huraaval zugeer bnadaa jinhen eruugiin elementuud tend l bna
  • Иргэн 2018-04-25 10:05:27
    Монгол цэргийн бага улс байж ийм олон генерал илуу мэт
  • nereer ch yahab dee!! 2018-04-25 09:33:21
    General nerteigeen yldene gej?yu gesen yg be?Hymyys ee!!tednii ene chol ene nerend chyhal gej yy?hassan tohioldold byh yum eerchilegdej hasagdaj baigaa yum byy ...
  • ЗӨВ 2018-04-25 08:44:32
    ЗӨВ
  • !!! 2018-04-25 06:09:52
    Zow zow Eronhiilogchoo zaana chini bas hed heden Generel nertei gemt hereg hiichihsen, holbogchihson ni togtoogdson humuus bainaa. Sain ajillaa !!!
  • зочин 2018-04-25 05:54:58
    Хууль бус генерал олгосон темс тогссон Хурцын цолыг хураагаа чээ. Чаддаг юм болов уу.
  • General 2018-04-25 05:13:31
    Baatar yasan be Enkhbaatar yah ve
  • ОФИЦЕР 2018-04-25 04:11:29
    Чаддым бол 1997 онд БХИС-иас мөнгө зувчуулж армиас хөөгдчихөөд 2000 онд улс төржиж армид хууль зөрчиж ирээд генерал болчихсон ТОГООгийн цолыг, бас Казиногийнхыг...
  • Ану 2018-04-25 03:19:19
    Хэнийхийг нь хураагаад хэнийг нь хураадаггvй юм. Тэгж яривал улсын нууц задруулаад ял авсан генерал байж л байна ш дээ. Аавын хевгvvдийг алаг vзэх хэрэггvй.
  • lut 2018-04-25 03:06:07
    ene hvmvvs tsomoroo AN baih eronhiilogchid shagnal olgoh huraahaas oor hiih ajil baihgvi baih
  • зочин  2018-04-25 03:00:46
    хууль эрх зүйн үндэслэл байгаа бол хурааж болох байх гэхдээ цагаа олсонгүй 3 хонгийн дараа болох генералын өдрийг тэмдэглэнэ түүнийг өнгөрөөчихгүйдээ хүн чана
  • иргэн 2018-04-25 02:55:27
    Х.Баянмөнх, эсвэл Б.Бат-Эрдэнэ аваргын цолыг хураана гэж дүвчигнээд үз дээ. Социализмын үед ингэж хурааж зориуд шившиглэдэг байлаа. Доромжлох тусам гялалзана
  • Г 2018-04-25 02:33:05
    Сайн нэрийг хүсээд, хүсээд ч олдохгүй Муу нэрийг хусаад хусаад ч арилахгүй Тушаал өглөө гээд хэн дуртайгаа буудаж болдог юм уу Хуулиа мэддэгүй генерал байса...
  • Төгсөө  2018-04-25 02:32:59
    Нээрээ л цолыг нь хураасан ч гавьяаг нь хэн хураах юм бээ..
  • !!!!!!! 2018-04-25 02:26:05
    zolgui General gej yu baisiin harin ch ard tumen iim general nertei luiwarchidiig duudahaasaa ch zerweh ni todorhoi ! Harin ch hudend orson hog shig sanagdana d...
  • Амжилт  2018-04-25 02:11:24
    Нээрээ л тийм шүү нэр нь үлдэнэ ээ