АТГ-ын дараагийн дарга, дэд дарга хэн бэ
Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бүрэн эрхийн хүрээндээ АТГ-ын дарга, дэд даргыг ард түмний саналаар тодруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ өчигдөр зарлав. Бүр тодруулбал, ард түмэн АТГ-ын удирдлагуудыг сонгоно гэсэн үг юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өөрийнхөө вэб сайт дээр өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай санал асуулга явуулж эхэллээ. Ирэх долоо хоногийн сүүлчээр гэхэд АТГ-ын дарга, дэд дарга томилогдсон байх боломжтой гэдгийг ч ЕТГ-ын дарга З.Энхболд онцолсон. Ийнхүү АТГ-ын шинэ удирдлагуудыг сонгож, томилох ажлыг яаравчлахаар шийдэв. Уг нь тус газрын дараагийн дарга хэн болохыг шийдэх “хөзөр”-ийн тамга АН-ынхны гарт байсан бол одоо ард түмний гарт оров.
 
Нөгөөтэйгүүр энэ албаны сэнтийд санаархсан хүмүүст нэг боломж нээгдэж байх шигээ. Жишээлбэл, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас эхлүүлээд ЦЕГ-ын дарга асан, Бригадын генерал “сахал” Б.Билэгтээс өгсүүлэн, ЕТГ-ын дарга З.Энхболд,  шударга үнэнийн төлөө тэмцэгч нэртэй О.Магнай хүртэл даргын суудалд санаархаж, сэрүүнээрээ зүүдэлж явна.

Өчигдрөөс эхэлсэн санал асуулгад  олон нийтийн зүгээс Г.Баасанг их онцолж байна. Тэрбээр ч “Ард түмэн намайг дэмжвэл АТГ-ын дарга болно. Би дарга болоход бэлтгэгдэж байгаа” гэсэн хариултыг өгсөн билээ. Гэхдээ энэ хүн АТГ-ын даргад тавигдах ёстой шаардлагыг хангах уу. За яах вэ, эрхзүйч мэргэжилтэй байж болно. Харин төрийн албанд ажилласан жил нь гүйцэхгүй юм. Гэвч нэг хэсэг нь Г.Баасангаар АТГ-ыг самруулаад ч юу гэх вэ. Түүнийг л сонгож “тэнэгтэх” вий гэсэн сэтгэгдэлүүд ч цөөнгүй харагдаж байна билээ.

Харин хамгийн их шаардлага хангах магадлалтай эрхмүүд бол З.Энхболд, Б.Билэгт, Д.Дорлигжав нарын нэр байгаа юм. Гэхдээ эд нараас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав энэ албанд нэр дэвшихгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн байгаа юм.

Олон нийтийн дунд бичсэн сэтгэгдлүүдээс харахад хамгийн их сэтгэгдэл авсан нь ЕТГ-ын дарга З.Энхболдын нэр харагдана. Түүний хувьд шалгуур шаардлагыг хангаж байгаа юм. Хэрвээ санал асуулгаар энэ хүний нэр илт давуу тодроод гараад ирэх юм бол Ерөнхийлөгч УИХ-д нэрийг нь дэвшүүлэх эрх нь нээлттэй.

Гэхдээ нэр дэвшүүлсэн хоёр нэрийг УИХ-д хүлээж авахгүй эрх нь бас нээлттэй байгаа юм. Хэрвээ ард түмний санал асуулгаар нэр дэвшүүлсэн ч УИХ нь хүлээж авахгүй бол дахиад л цаг хугацааны асуудал яригдах нь тодорхой.

Гэвч дээрх таамаглаж байгаа хүмүүсээс шал өөр хүний нэр ч цойлж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ирэх долоо хоногийн сүүлчээр гэхэд хэний нэрс их санал авсныг нь харах л үлдлээ.

АТГ-ын даргад нэр дэвшигч нь хуулийн 21.1-т заасны дагуу төрийн албанд 15-аас  доошгүй жил ажилласан 45 нас хүртэлх эрхзүйч, мэргэжилтэй, мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улстөрийн албанд ажиллаж байгаагүй гэсэн шалгууртай байгаа юм.

Тэгэхээр дээрх шалгуурт нийцсэн төрийн алба хаагчийг санал болгохыг ард түмнээс хүсье. Мөн санал асуулгад идэвхтэй оролцохыг урилъя.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-04-25 17:18:20
    E.Amarbat gedeg mundag chekist ajildaa turshlagatai zaluu bsan biz dee ter hun haana bna.Ter zaluu yag tohirno doo ug ni.
  • zochin 2018-04-25 13:08:11
    atg iin dargiig yamar ychraas solih geed baigaa uym be ajlaa sain hiij l baih shig baih uym naad ylsyyd chini ene dargaas deerdeh uym alga dandaa elbegdorjiin g...
  • davar 2018-04-25 11:11:05
    ENE UNEHEER ATMAA UYMAA HEN CH GARSAN NAMAIG YAAJ CH CHADAHGUI GEJ BAIGAATAI ADIL
  • иргэн 2018-04-25 09:43:00
    АТГ ажлаа хийж байгаа шүү их ч хүнд ажил,Баасан мэтийн соёлгүй бүдүүлэг гэдгийг Монголын ард түмэн мэднэ ийм чадваргүй чалчаа нөхдүүд Төрийн аж хийнэ гэх юм
  • deleg 2018-04-25 09:31:10
    Хэн нь ч тэнцэхгүй юм байнааа...
  • Чаа 2018-04-25 08:01:29
    *Зүгээр л тоглоом. Нэг луйварчныг л ард түмний нэрээр гаргах гэсэн тоглоом. Тэр нь одоо баахран хүний санал гуйгаад явж байгаа. Аягүй бол мөнгөөр...
  • зочин 2018-04-25 07:51:39
    Энхболд хуульч мөн үү, Баасан бол хуульч гэсэн шүү
  • Tuea 2018-04-25 04:41:12
    Z DARGA BOLOOD HULGAICHUUDIIG ALAAD UG YASAN IH ULSIIN MUNGU TSUSALDAG HULGAICHUUD VE
  • зочин 2018-04-25 03:43:08
    хэн нь ч тэнцэхгүй юм байна даа. ард түмний нэрийг барьсан луйвар болох юм биш үү
  • sandag 2018-04-25 03:36:56
    энхболд, баасан нарыг тэнэг хүн л сонгох байх энхболд төрд ороод юу хийсэн вэ төрийн өмчийн хороог сүйрүүлээд их хуралд багаа сонгуулд унагаагаад бүрч дампууруу...
  • Ж 2018-04-25 03:30:12
    Зи бол энэ албанд тэнцэхгүй зуумхай хүн гүйцтгэх албыг өөрийн хүслээр удирдана
  • зочин 2018-04-25 03:17:25
    санал санаанд нийцтэл гарах боломжгүйл дээ энэ санал авалт хүүхдээ цэцэрлэгт оруулах санал хураалтай харьцуулах аргагүй энхболдоо чи дэмий байх гарахгүй нэрээ б...
  • зочин 2018-04-25 03:14:45
    Олон түмнийг төөрөгдүүлж, хөөрөлд оруулж хэл амыг годолзуулах хэрэг алгаа. хуулийн хүрээнд шалгаруулж, томилгоо хийгдэх ёстой.
  • АПУ 2018-04-25 03:07:32
    санал үнэнчээр өгөх боломжгүй, улс төрийн шинж чанартай асуулт байна. Мэргэжлийн, мэргэшсэн, улс төрчид шиг нэр нт олон танил болоогүй тийм төрийн зүтгэлтэн энд...
  • нээрээ шүү 2018-04-25 03:05:37
    үнэхээр олны санал авсан үгүйг ард олон мэдэх боломжгүй саналыг авлаа гэж зарлаад товлосон хүнээ ялсан болгоод гүйцээ
  • Zochin 2018-04-25 02:57:31
    Erinhiilogch ooroo shiideed hunee devshuuleh erkhtei bizdee?Yadaad asuudaad baigaa yum ve?Jiriin irged erinhiilegchiig bodvol medeelel baga baigaa.
  • эрка 2018-04-25 02:23:04
    Заа яаахвээ, хэн ч очсон ч нэг улс төрийн бүлэглэлийн л гар хөл очно шүү дээ, дандаа тэгдэг биздээ.
  • Баасан гуай  2018-04-25 02:12:27
    Баасан авгай л биш шүү...
  • иргэн 2018-04-25 01:47:46
    улс терийн албан тушаал суулийн таван жил хашаагуй гэж хуцаач пгоо далдраад о сайхан гэж долоон дор мал орж иржээ дээ з энхболд намын дарга байсан тэнцэхгуй
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-25 01:37:01
    Урьд хожид тусгай албадын дарга нараа попчид дундаас иргэдийн саналаар сонгосон түүх байхгүй Ертөнцийн шившиг Зүгээр л ард түмний нэр барьж атг дарга солих жүжи...
  • Bold 2018-04-25 01:23:20
    Авилгын сэдвээр гадаадад докторын зэрэг хамгаалсан, хуулийн байгууллагад насаараа ажилласан, бэлтгэгдсэн хүн байсаар байхад Баасан ч гэх шиг балаарайд байх юм. ...
    • Any 2018-04-25 01:37:33
      Дээр дурьдагдсан хvмvvсээс хэн нь ч биш байгаасай гэж бодож байна. Харин тэр хvнийхээ нэрийг санал асуулганд нэмээд явбал яасан юм. Харин ч дэмжигдэнэ гэж бодож...