Ч.Амарболд нарын гурван генералын цолыг хаслаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа.
 

Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.


Цолоо хасуулсан дээрх генералууд өмнө нь Эрүүгийн хуулиар ял шийтгүүлж байжээ.

Тодруулбал, Ч.Амарболд нь долдугаар сарын 1-ний үймээний үед ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч хийж байсан нэгэн юм. Тэрбээр Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр 6.6 жилийн ял сонсож, батлан даалтаар хугацаанаасаа өмнө суллагдаж байсан билээ.

П.Дашийн хувьд  ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр 3.6 жилийн хорих ял сонссон. Тэрбээр ялаа эдэлж дуусгаад 2014 онд шоронгоос суллагдсан юм.

Харин ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Т.Дашдэлэг нь байлдааны МИГ-21 онгоцны моторыг БНАСАУ-д 679.8 мянган ам.доллараар худалдахыг завдсан хэрэгт холбогдон, ял эдэлж байсан. Тэрбээр 2015 онд өршөөлөөр суллагдсан.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 17 чингэлэг спирт 2018-04-25 11:07:17
    http://www.24tsag.mn/a/132788
  • Зочин 2018-04-25 05:42:04
    Зөв юм хийж байна. дэмжиж байна манай д ингэхээр болсон овоош дээ.Алдарт 60 сая бас адил үйлчлэх ёстой...???????????????????????????
  • д 2018-04-25 04:13:58
    казино цолыг хэвээр үлдээ
  • ОФИЦЕР 2018-04-25 04:07:07
    Чаддым бол 1997 онд БХИС-иас мөнгө зувчуулж армиас хөөгдчихөөд 2000 онд улс төржиж армид хууль зөрчиж ирээд генерал болчихсон ТОГООгийн цолыг, бас Казиногийнхыг...
  • G 2018-04-25 02:53:27
    Kazino Enxbaatar chini shorond yavj ireed daraa ni General bolson shuu dee. Xyraax bolomjgui
  • ass 2018-04-24 19:40:44
    Зөв зарлиг гаргаж ял гэлтгүй ёс зүйн хариуцлага алдаж бгаа & 60сая₮генерал авдаг нөхд-г хүртэл цолыг нь хурааж ЗХ-с хөөх хэрэгтэй Батүүл-н баатрыг хураах ёсто...
  • Zob 2018-04-24 16:27:52
    Тагнуулын газрын дарга асан Баатар ганноал цолыг хучингуй болгох естой ял шийтгэл авсан шуу дээ
  • Ц.Бямбажав 2018-04-24 14:58:09
    Зөв л байна. Т.Дашдэлэгийг ямар генерал гэдэг юм.
  • иргэн 2018-04-24 14:53:47
    энхбаатар баатар нарынхыг хураахгуй байх ундэслэлээ тайлбарладаа боловсролгуй женко гелчгий бэлтрэг хоер минь баасан авгайн бандаажны резен минь
  • Irgen 2018-04-24 14:30:05
    Demjij bn. Hariutslaga aldsan bol huraaj bh ni zuv.
  • БАЛДАН 2018-04-24 14:04:32
    энэнд өөр хийх юм алга уу
  • Иргэн  2018-04-24 13:45:59
    Зөв хураах ёстой. Хариуцлага алдсан хүнийг толгойг илээд өнгөрөөж болохгүй.
  • Irgen  2018-04-24 12:59:35
    Uuruu Shagnal taraakh, uruuliin ugsniig khuraakhaas uur yum khiij chadakhgui amisgaa
  • иргэн 2018-04-24 12:47:33
    ял эдэлсэн хуний цолыг хураадаг юм бол баатар энхбаатар нарынхыг хураа баянменх сухбат нарын аварга цолыг ч хураа тэгээд баасан авгайд тэргуун хатагтай цол олго...
    • иргэн 2018-04-25 13:06:48
      Тэргүүн хатагтай гэнэ ээ.Ямар инээдтэй юм бэ
  • Иргэн 2018-04-24 12:18:53
    Казино энхбаатар, баатар генерал гээд шударга байх гэж байгаа бол шударга л бай л даа
  • с 2018-04-24 11:42:55
    казино энхбаатар мангарын тоглоом болсон доо
  • zochin 2018-04-24 11:35:20
    zuv zuv
  • Түвшин 2018-04-24 11:28:21
    Зөвөө зөв.
  • Иргэн 2018-04-24 11:16:19
    Энэ одоо өөр хийх юм байдаггүй юм уу.мэдрэл чинь нэг шудрага чарайлах гээд яадхиймаа
    • Дп 2018-04-24 11:30:09
      Зөв л байна шдээ чи энэ хулгайчуудын хамсаатан уу
  • Чонодууд 2018-04-24 11:12:25
    МАШ ЗӨВ ЗАРЛИГ ГАРГАЖЭЭ. ТӨР ИТГЭЖ ӨГСӨН, ИТГЭЛ АЛДСАН БОЛ ХУРААЖ АВАХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮНИЙ ЗАНГАРАГ ШҮҮ. . . ЗӨВ ЗӨВ ЗӨВ.
  • Дддд 2018-04-24 11:07:19
    Женкогийн хийж чадах юм нь ердее л энэ
  • -- 2018-04-24 11:04:57
    Муу Амарболд ч сайд нарын золиос болсон байхаа даа!!! Тэгээд ч тохирохгүй эрүүгийн зүйл ангиар шийтгэсэн юм байна лээ шдээ!!!!
  • зочин  2018-04-24 10:39:34
    адилхан л хасах хэрэгтэй дээ намын ялгаа гаргаж болохгүй дээ хамгийн их хэлмэгдсэн хүн бол Амарболд генерал байгаа юм даа тэнэгүүдийн гайгаар ял эдэлсэн гэж
  • ЗОЧИН 2018-04-24 10:37:59
    Уг нь ч зөв л дөө. Гэхдээ казино Энхбаатарын цолыг мөн авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгвэл шударга болно.
  • Зочин 2018-04-24 10:31:49
    Ямар дураараа хүн бэ энэ чинь
  • zochin 2018-04-24 10:29:33
    Ene neg sain sonsogdohgui bna. TSOL HURAAHAAS UUR HIIH YUM ENE HUND BAIHGUI BOLJEE.
  • 44412121321 2018-04-24 10:29:28
    шоронд ял эдлээд ирсэн казино энхбаатарынхаа цолыг та яах гэж байна ийм шударга бус байж болохуу женко