Хүний биед шаардлагатай амин дэмүүд
А амин дэм нь яс, шүдний ургалтыг дэмжин, үс, арьсыг өнгөлөг болгож, улаан бурхан өвчнөөс сэргийлдэг. Тус амин дэмийг ямааны сүү, бяслаг, өндөг, загас, лууван, хятад байцаа, улаан лооль, тарвас зэрэг бүтээгдэхүүнээс авч болно
 
В1 амин дэм нь зүрх судас болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд дутагдвал хүний бие сульдаж, эрч хүчгүй болдог байна. Тус амин дэмийг үхэр, гахай, тахианы мах, овъёос, газрын самар, сүү, усан үзэм, жүрж, тамс, бор будаанаас авч болно.
 
В2 амин дэм нь биеийн хөгжил, улаан бөөмийн өсөлтөд нөлөөлдөг. Тус амин дэмийг төрөл бүрийн загас, тослог багатай тараг, гадил жимс, гурвалжин будаа, мөөг, хонины мах, ямааны сүүнээс авч болно.
 
В3 амин дэм нь хоол боловсруулалтыг сайжруулж, арьсанд тэжээл өгдөг. Тус амин дэмийг үхэр, загас, хөх тариа, арвай, тоор жимс, нандин чавга, эрдэнэ шиш, вандуй, төмснөөс авч болно.
 
В6 амин дэм нь дархлаа, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулдаг. Тус амин дэмийг шар буурцаг, хушга, ананас, ногоон чинжүү, бор будаа, байцаа, хөх тарианаас авч болно.
 
В9 амин дэм нь уураг тархины үйл ажиллагааг хэвийн дэмждэг бөгөөд фолийн хүчил агуулсан байдаг учир жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагата байдаг. Тус амин дэмийг бяслаг, хонины мах, улаан манжин, гүзээлзгэнэ, үхрийн нүд, өндөг, бууцай, гурвалжин будаанаас авч болно.
 
D амин дэм нь яс болон шүдэнд сайн нөлөө үзүүлдэг. Тус амин дэмийг өдөрт 5-15 минут 3 удаа наранд явахад авч болдог байна. Тус амин дэмийг үхрийн мах, сүү, түрс, загас, ямааны сүүгээр бүрсэн тараг, мөөг, бяслагаас авч болно.
 
Е амин дэм нь үрчлээ багасгах, ил шархыг хурдан эдгээх болон ядарсан арьсанд тэжээл өгдөг. Тус амин дэмийг өндөг, загас, самар, киви, аньс, төмс, манжин, тоор зэргээс авч болно.
 
К амин дэм нь цусны бүлэгнэлтийг сайжруулдаг. Тус амин дэмийг үхэр, хонины мах, буурцагны сүү, өргөст хэмх, вандуй, чавга, улаан лоолиос авч болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.