Засгийн газраас хуурамч шатахуун үйлдвэрлэлийг зогсоох хүртэл тэмцэнэ гэв
- Өдөрт 280 гаруй галт тэрэг нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Замын-Үүдийн боомтоор орж ирдэг-

Хуурамч шатахууныг худалдаалж байгаа талаар өнөөдөр Монголын шатахуун хэрэглэгчийн холбоо болон жолооч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс Засгийн газар болон салбар хариуцсан яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагаас Хуурамч шатахууны тухай ярьдаг ч энэ хууль бус үйлдлээ зогсоож чадахгүй байна. Жолооч нарыг хохироож байгаа учраас Монголд нефтийн үйлдвэрээ барьтал нь тэмцэж, холбогдох газруудад шаардлагыг хүргүүлсээр байх болно гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улсад гадаад дотоодын 30 гаруй компани 22 нэр төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. Тэр тусма керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүн дунджаар 100 мянга гаруй тонныг оруулж ирдэг. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд болж байна. Өдөртөө 280 гаруй галт тэрэг нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Замын-Үүдийн боомтоор орж ирж байна.
 

Хуурамч шатахуунаар их хэмжээний ашиг олж байна


Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “Хуурамч шатахуун Монголын зах дээр худалдаалагдаад удаж байна. Бид шатахуун хэрэглэгчид. Тиймээс жолооч нарынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хурал хийж байгаа юм. Улсын хэмжээнд нефтийг татвараа төлж оруулж ирдэг тодорхой хэдэн компани байхад нөгөө талд гаалийн татвар төлдөггүй, нефтийн туслах бүтээгдэхүүн гэсэн нэрийн дор хуурамч шатахуун оруулж ирж байна. 2016-207 онд хилээр 110 мянган нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Энэ бол их тоо. Монголын өнцөг булан бүрт хуурамч бүтээгдэхүүн болгож зарж борлуулж ашиг олж байна. Нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэх бас нэг шалтгаан бол гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт юм. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах” “нэрэх” нь компаниудад ашиг орлоготой бизнес болчихоод байна. Нефть боловсруулах үйлдвэр баригдахаас өмнө нэмэлт бүтээгдэхүүн “нэрэх” бизнес хүчээ авч бүтээн байгуулалтыг гацаах үндэс болсон. Энэ бизнесийн цаана үндэстэн дамнасан компани, улстөрийн томоохон бүлэглэл байгаа юм. Бид цаашид яах вэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдгээр компаниудаас татвар авч болдоггүй юм бэ. Монгол Улс нефтийн орд нөөцтэй. Гэвч урд хөрш рүү  зөөгдөөд эргээд бидэнд химийн бүтээгдэхүүн болж орж ирж байна. Ерөөсөө хуурамч найруулсан шатахууныг шахаж байна. Тиймээс манай холбооны зүгээс энэ асуудалд хатуу анхаарна. Цаашдаа нефтийн үйлдвэрээ барьтал нь тэмцэх болно. Үндэстэн дамнасан компаниудад хэдий болтол дээрэлхүүлэх юм. Улстөрийн бүлэглэлүүдэд хэдий болтол мөлжүүлэх юм бэ” гэв.
 

Б.Сайнбаяр: 70 хувьд нь керосин нафтаг, 30 хувь дизель түлш холиод зардаг


“Багахангайд байгаа бүр монополь болчихсон компанийн хувьд нефтийн бүтээгдэхүүнийг холих эрхтэй компани болохоос зарах борлуулах эрхгүй юм. Өнөөдөр олон ШТС-иудад шахаж зарж байгаа гэх хардлага байгаа бөгөөд яг зарж байгаа ШТС-ийн бодитой баримттай мэдээлэл алга. Яг борлуулж байгаа газар бол Багахангай дүүрэгт бий. Тэнд дизле түлш эндхийн үнэ ханшаас хамаагүй хямд байна лээ. Харин сүүлийн гурван жил импортолж байгаа 13 компани бий. Хуурамчаар 70 хувьд нь керосин нафтаг холиод 30 хувь дизле түлш холиод дизель түлш гэж жолооч нарт зараад байгаа юм.


Багахангай дүүрэгт хуурамч шатахууныг зарж байна

Дээрх холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Лхагва “Багахангай дүүрэгт хоёр хоногийн өмнө 280 галт тэрэг химийн бодис буюу нефтийн туслах бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Хэрэв гаалийн татвар төлсөн бол нэг вагон тутамд 12 сая төгрөгийн татвар ногдуулах байжээ. Татварыг тэглэснээр болоод ийм хэмжээний мөнгө алдсан гэсэн үг. Уг нь 2016-2017 онд оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүнээс татвар авсан бол бид улсдаа 60 тэрбум төгрөгийн татвар төлөх боломжтой байжээ.

Хуурамч шатахуун нь тээврийн хэрэгслийн элэгдэл, гэмтлийн эх үүсвэр болохоос гадна агаарын бохирдлыг 10-30 хувийг эзэлдэг гэдгийг мэдэхгүй байх. Бид эд хөрөнгөөрөө хохирсоор байх уу” гэлээ.

Ийнхүү хэвлэлийн хурал хийсэн тэд Монголын ард түмнийг хуурахаа болиоч, манайд лобартори нь байхгүй байхад худал хэлж, иргэдийг тархийг угаахаа болих хэрэгтэй гэдгийг онцлов.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bxuu 2018-04-27 06:24:59
    Xuuramch bvteegdxuun borluulj b.gaa
  • Анхааруулга 2018-04-27 05:06:12
    Энэ мэдээллээс болоод зарим нэг хүмүүс хэцүү байдалд ороод байгаан байна. Жишээ нь жаст колонкийг трафигура авсанюм байна. Тагнуулын дарга асан дарамтлаа байгаа...
  • estoi s.n b.a  2018-04-27 04:08:18
    Estoi s.n b.a demjine temyselgvi ard tvmen exj tpvtool us shirgedeg
  • h 2018-04-27 01:41:21
    Uix iin battemriig shalgaach
  • h 2018-04-25 08:47:19
    S.n.b.a ingej l xuuli bus zviltei temts demjij b.a shvv
  • Зочин 2018-04-25 01:53:01
    Үнэн бензин ямар ч чанар алга, 80 дээр актав дээшлүүлэгч нэмээд 92, 92 дээр нэмээд 95 болгож зардаг шүү дээ
  • h 2018-04-25 01:51:01
    uamr nereer xenii xuurach bodis orj irj b.aa
  • Зочин 2018-04-24 10:57:17
    Арай үгүй байлгүй гэж бодсон үнэн байхнээ. Бензин зарцуулалт янз бүр байдаг нь энэнтэй холбоотой.
  • иргэн 2018-04-24 08:54:39
    ийм гацаа юм ярьсан юм уу сэтгуулч нь ийм болхи бичдэг юм уу ойлгосонгуй утга найруулга унэмшил огт алга
  • Бат 2018-04-24 08:43:20
    Зөв сэдэв бичжээ одоо харина чи мулгуурхаа боль
  • монгол  2018-04-24 07:32:04
    Ийм мулгуу зүйл бичихээ болиоч ээ