АТГ-ын дарга, дэд даргыг ард түмний саналаар тодруулна гэв
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Авлигын эсрэг хуулийн 21.1-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид АТГ-ын даргыг санал болгох эрх нь байгаа. Энэ хаврын чуулганаар Ерөнхийлөгчийн АТГ-ын даргад нэр дэвшүүлнэ гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч өөрийнхөө эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх хүнийг ард түмнээсээ асууна. Тиймээс манай вэб сайт дээр өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай санал асуулга эхэлж байна. Саналыг авахдаа нэр хаяггүй, бүртгэлгүй хүнээс авахгүй. Тодорхой хүмүүсийн нэр хаягийг тодорхой бичиж ирүүлнэ. Цахим санал асуулгын хэсэг дээр овог, нэр, гэрийн хаягаа тодорхой бичих ёстой.

Гэхдээр АТГ-ын даргад нэр дэвшигч нь хуулийн 21.1-т заасны дагуу төрийн албанд 15 доошгүй жил ажилласан 45 нас хүртэлх эрхзүйч мэргэжилтэй, мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улстөрийн албанд ажилласан байх ёстой гэсэн шалгуур байна. Мөн хуулийн 21.2 дээр зааснаар дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас дээш жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай сүүлийн 5 жил улстөрийн албан тушаал эрхэлж байсан хүн байх ёстой гэсэн шалгуурыг хангана. Ийм шалгуур хангасан хүмүүсийг дэвшүүлнэ. Хамгийн олон нэр нь санал болгож байгаа гурван хүнээс дарга, дэд дарга хоёрыг сонгож УИХ –д нэрийг нь дэвшүүлэх саналтай байгаа юм.

Одоогийн хуулиар АТГ-ын дарга болон дэд даргын бүрэн эрхийн хугацаа дуусан байгаа. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хоёулаа хүний оронд томилогдсон болохоор хуулийн хугацаа дууссан гэж үзээд шинээр нэр дэвшүүлэх гэж байгаа. Энэ хүмүүсийн томилгоог УИХ дэмжвэл ирэх долоо хоногийн сүүлчээр АТГ шинэ удирдлагуудтай болох боломжтой. Ард түмнийхээ дэвшүүлж байгаа хүнийг Ерөнхийлөгч авч орно” гэлээ.

Ийнхүү иргэдээс ирсэн саналыг үндэслэж АТГ-ын даргыг санал болгохоор болов. Жишээлбэл, сүүлийн үед АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвийн дарга Г.Баасанг даргад нэр дэвшүүлэх талаар хоёр тал болж олон нийтийн сүлжээгээр талцаад байгааг Ерөнхийлөгч анзаарсан бололтой. Гэвч Г.Баасан төрийн албанд 10-15 жил ажилласан гэх шаардлагыг хангахгүй байгаа учраас ард түмнээс санал асуулгаар даргыг тодруулахаар болжээ.

Түүнчлэн З.Энхболд дарга “Харин АТГ-ын одоогийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан дуусаагүй гэх мэдээлэл гараад байгаа бөгөөд тэр асуудлыг УИХ шийднэ. Манай Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчдын үзэж буйгаар хугацаа дууссан гэж үзэж байгаа" гэв.
 
О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-25 08:39:01
    Сайхаан сайхан. АТГ ийн дарга Баасан болоод л монгол ялаад л бид ядуураад л сүүлдээ eрөнхийлөгчийн засаглалтай болоод л 3 сая нь гадагшаа зугатаад л
    103.229.122.48
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-25 03:12:11
    ёстой үнэн ард түмэн сонгох юм бол нэрээ дэвшүүлэх юмсан харамсалтай нас 70 гарчихлаа болохуу энхболд даргаа насны дээд тоо заагаагүй юм болох байхаа
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-04-24 11:06:41
    Ard tumnees songoh ym bol bi bolmoor baina
    150.129.141.167
    Мэдэгдсэн Хариулах
  • баян 2018-04-24 09:49:10
    Н.Энхбаяр бол найз байсан гаруудаа сайн мэднэ. Энэ хүн л АТГ-ын дрга сайн хийнэ дээ. Сайн цэнэглдсэн бгаа
    144.138.241.204
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-04-24 09:39:06
    Н.ЭНХБАЯРЫГ СОНГОХ
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Ерөнхийлөгч  2018-04-24 09:34:21
    Ард түмэн нь Баасанг сонгож тэнэгтэх вий дээ ийм хариуцлагагүй ажил хийлгээд байхдаа яах вэ дээ...
    66.181.160.5
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2018-04-24 09:40:40
      Baasan shig l shudarga humuus hiineshuu. Busad ni huivaldaad yavtsgaah baih daa. Oor shudarga zorigtoi hen temtseh yum bee. Heleed ogno yy
      202.9.40.118
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-24 09:11:55
    Хууль дээдлэх, гишгэх, ийм тамгийн газар, өөрөө байхдаа өөрчилсөн юм байхдаа хол харжээ одоо хий хий сайн хүү, дараа нь хүн чамайг яах бол ...
    49.0.213.65
    Мэдэгдсэн Хариулах
  • ezen 2018-04-24 08:47:27
    Medlegtei bolobsroltoi turshlagatai humuus ni ene ajliig hiij chadahgui bol Baasangaar hiilgeed ybuulsan deerdee. baasand diildej bbal ta nar hogchindee.
    112.72.14.142
    Мэдэгдсэн Хариулах
  • энхтэгш 2018-04-24 08:02:25
    одоо хийж байгаа энхжаргал сайн л хийж байгаа шүү дээ хуулийн заалтыг зөрчин мөрдөн шалгах ажиллагааг хамаагүй зарлан мэдээлж болохгүй болохоор ил тод ярьж бол...
    43.243.160.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-24 07:59:52
    ганц агентлагийн даргад нэр дэвшуулж чадахгуй бол еренхийлегч гэж байгаад яадаг юм естой баасан авгайнхаа бандаажийг ураад хамт хэвтэж байх нь таарсан хог
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2018-04-24 07:23:26
    яанаа Баасан авгай томилогдож дээ! баахан шантааж хийгээд оороо баяжаад л дуусах бх даа!
    27.123.212.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ааа 2018-04-24 07:07:59
    Яанам бээ..ард түмэнд ганц удаа эрх олдож
    103.9.90.53
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-24 06:48:54
    тамгийн даргад хийх ажил багалдаа ийймэрхүү юманд л мэдэмхийрч суудаг байх баасан л биш бол бусад нь яахав.
    27.123.212.138
    Мэдэгдсэн Хариулах
  • галаа 2018-04-24 06:38:57
    мэдэмхийрдэг гөлчгий шүү, энэ новш
    103.229.123.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-24 06:34:44
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.114
    Мэдэгдсэн Хариулах