Усаа дахин ашиглах нь компаниудад олон давуу талтай
Бетонон зуурмагийн үйлдвэрүүд усыг эргүүлэн ашиглах тухай болон усны төлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БОНХЯ-ны харьяа Туул голын сав газ рын захиргааны Ус ашиглалтыг зохиоцуулах албаны ахлах мэргэжилтэн С. Сүхбатаас дараахь тодруулгыг авлаа.
 
-Нийслэлд хичнээн бетон зуурмагийн үйлдвэр байдаг вэ. Эдгээр үйлдвэрүүд усны хэрэгцээгээ хэрхэн зохицуулдаг бол?
 
-Нийслэлд 90 орчим бетон зуурмагийн үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүд гүний худагнаас усаа авдаг. Гадаргын ус буюу Туул голоос ус авдаггүй. Магадгүй хулгайгаар ашиглаж болно. Тиймээс дээрх үйлдвэрүүдэд гадаргын усны нөөцийг хэмнэж, усаа дахин ашиглах шаардлага тавьсан. Ингэхдээ Туул голын сав газрын захиргаа Усны тухай хуулийн дагуу хоногт 50- 100 м.куб ашиглахыг зөвшөөрсөн. Энэ зааврын дагуу үйлдвэрүүд өөрийн эзэмшил газартаа 2-3 усан сан бий болгон, түүндээ эхний ээлжинд усаа дахин ашиглахаар нөөцлөх юм. Ингэснээр бетон зуурмагийн машинууд шавхруугаа голын дагуу хаядгийг болиулсан. Энэ нь усны нөөц болон төлбөрийг хэмнэж байгаа хэлбэр болно.
 
Түүнчлэн хаягдал элс, хайргыг ч үйлдвэртээ ашиглаж болох давуу талтай. Мөн энэ онд дээрх үйлдвэрүүдийн усны хэрэглээг тоолууржуулна. Энэ нь усны нөөцөөс хэдий хэмжээний ус ашиглаж байгаа болон орон нутгийн төсөвт хэдий хэмжээний төсвийг төвлөрүүлж байна вэ гэдэг тооцоо гарч ирнэ. Одоо бол тийм тоо байдаггүй юм.
 
-Усыг дахин ашиглах боломж нь хэр байдаг вэ?
 
-Бетон зуурмагийн үйлдвэрүүд усыг дахин ашиглах боломжтой төхөөрөмж оруулж ирэн. Уг төхөөрөмжийн нээлт болж байгаа.
 
сны төлбөрийн талаар тодруулахгүй юу?
 
-Усны нөөц ашиглалтын төлөвлөлтын талаархи Засгийн газрын тогтоол байдаг. Энэ тогтоолын дагуу усны нөөц ашиглалтын төлбөрийг усны экологи, эдийн засгийн хэмжээгээр тооцдог. Тухайлбал, нэг м.куб усыг 1510 төгрөгөөр тооцдог байсан. Харин одоо 108.8 төгрөгөөр тооцон төлж байгаа. Учир нь ус хэт үңэтэй байвал компаниуд их хэмжээний төлбөр төлөх  болоод байгаа юм.    
Нийслэл таймс
Х.Түмэнжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-08-22 08:13:10
    Хотын гудамж ногоон байгууламжийг мар усаар усалдаг юм бол, туулаас ус лаж болдог юм бол уу?
    103.26.193.1
    Мэдэгдсэн Хариулах