Газрын тосны үйлдвэрийн явцын талаар ЗГ-ын хуралдаанд танилцуулна

Засгийн газар ээлжит хуралдаан маргааш 13:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 12 асуудал хэлэлцэж, хоёр асуудалтай танилцахаар товложээ.

Тухайлбал, согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл, төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигт өгөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тосны үйлдвэрийн явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар хуралдаанд танилцуулна.
 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.  

Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигт өгөх Засгийн газрын санал

Г.ЗАНДАНШАТАР

2.  

Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатын санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

3.  

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулгын төсөл

Ц.НЯМДОРЖ

4.  

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Ц.НЯМДОРЖ

5.  

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл

Ц.НЯМДОРЖ

6.  

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Ч. ХҮРЭЛБААТАР

7.  

Ажиллах хүч мэргэжилтэн авах тухай

С.ЧИНЗОРИГ

8.  

Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай

Д.СУМЪЯАБАЗАР

9.  

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай

Д.СУМЪЯАБАЗАР

10.  

Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Б.БАТЗОРИГ

11.  

Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай

Ц.ДАВААСҮРЭН

12.  

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

                                        Танилцуулах асуудал

 

13.  

Газрын тосны үйлдвэрийн явцын талаар*

Д.СУМЪЯАБАЗАР

14.  

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.САРАНГЭРЭЛ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-24 08:07:38
    сумьяабазар хэрэгжуулэх естойгоо ч мэдэхгуй дэмжиж бна гэж солиороод байсан юугаа танилцуулах юм бол
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-24 05:24:29
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.66
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-04-24 03:09:08
    газрын тосны уйлдвэр барихыг салбарын сайдын хувьд дэмжиж бна гэж тэнэгтээд байсан сумьяабазар юугаа танилцуулдаг юм юу ч мэдэхгуй байгаа наад тэнэг чинь
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах