Даамын ААШТ-ийг Ц.Отгонбилэг тэргүүлж байна

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотод болж буй даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас нийт 67 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд  таван тойргийн дараах байдлаар ДДХМ Ц.Отгонбилэг Хятадын тамирчин Пан Иминий хамтаар 8 оноотой тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийг БНХАУ-ын их мастер Жан Ю зуун хувийн амжилтаар өнгөлж яваа аж.

Мөн U-8 насны хөвгүүдийн ангилалд З.Аргабилэг (СХД) I, U-11 насны охидын ангилалд Ц.Мягмарсүрэн (Увс) II, Г.Марал (БЗД) III, U-14 насны охидын ангилалд Д.Даваадэжид (Хөвсгөл) III, хөвгүүдийн ангилалд А.Дашчирэв (42-р сургууль) II, U-17 насны охидын ангилалд Г.Дүүрэнбилэг (Хэнтий) I, Л.Уранмөнх (42-р сургууль) III, хөвгүүдийн ангилалд Б.Түвшин (Дорноговь) I, С.Мөнх-Оргил (Өмнөговь, "Хасу-Мегастарс") II, U-20 насны охидын ангилалд Э.Хүслэн (Дорноговь, "Алтан хүү") I, Б.Мишээл (БЗД) II, хөвгүүдийн ангилалд Б.Пүрэвжаргал (Дорноговь) II байрт бичигдэж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.