“Саруул” хотхоны барилгын ажлыг зогсоосон байхад дахин осол гарчээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай констракш”-ны захиалгаар баригдаж байгаа “Саруул” хотхоны барилга дээр ойрхон хоёр осол гарав. Өнгөрсөн долоо хоногт кран унаж, жолооч нь бэртсэн бол өнгөрсөн амралтын өдөр тус барилга дээр ажиллаж байсан эрэгтэй 9 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Өмнөх ослын дүгнэлт гартал тус барилгын ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр зогсоосон байжээ.

Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын дүрэм журмыг зөрчиж дур мэдэн ажиллаж байгаад ийнхүү дахин хүний амь эрсэдсэн ноцтой осол гарав.

Гарсан осол нь хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болсон гэнэ.  Тухайлбал, туслан гүйцэтгэгч “Тольт дэнлүү”  компаний хүн хогоо цэвэрлэж байгаад унажээ.

Харин өмнөх нь шөнө нь гарсан гал түймрийг Онцгой байдал, цагдаагийн газраас гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэн шалгаж байгаа бөгөөд амиа алдсан 27 настай эмэгтэйг гадны нөлөөтэй нас барсан гэж үзжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-24 05:22:57
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    112.72.14.66
    Мэдэгдсэн Хариулах