Чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар мэдээлнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

07:30 цагт: ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг МҮХАҮТ-ын Их танхимд бизнес эрхлэгчидтэй уулзана.

08:30 цагт:  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын дөрөвдүгээр сарын ээлжит бизнес уулзалтад оролцож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах, бизнес хийх боломжийн талаар мэдээлэл өгч, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй санал солилцон, тэдний сонирхсон асуултад хариулна. Хаана: Шангри-Ла зочид буудлын гол танхимд.

08:30 цагт: “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан”  Туушин зочид буудалд эхэлнэ.

08:30 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд "ЗАЛИЛАХ" гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замууд сэдэвт зөвлөгөөн болно.

09:00 цагт: Нийгмийн ажилтнуудад сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх сургалт нээлт ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүлэнгийн сургуулийн 205 тоот танхимд болно.

09:00 цагт: “Нийгэмшүүлэх цирк” сургалтыг зохин байгуулах дасгалжуулагч багш, нийгмийн ажилтнуудыг бэлтгэх, чадавхижуулах сургалтын нээлт 29 дүгээр сургууль дээр болно.

12:00 цагт:  "Чулуун шаштир" ТББ-аас зохион байгуулж буй найруулагч Б.Баярын “Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран Зургийн Галерейн 3 давхарт болно.

12:00 цагт:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулах Хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт: УИХ дэлгүүрийн баруун талд Пийс тауэр-ийн 12 давхар 1207 тоотод, Улс төр менежментийн академийн байранд иргэний нийгмийн байгууллагууд хамтран "ИХ ЦААЗ"-ын төсөл боловсруулж дууссан талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн хуралд Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр, Босоо хөх монгол ТББ-ын П.Шинжээравдан, Бие даагч иргэлийн холбооны зрхицуулагч Д.Уламбаяр нарын хүмүүс оролцоно.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: 8214 хүүхдэд зөвшөөрөгдөөгүй шинэ вакцины туршилт явуулж байгаа талаар "Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл"-өөс мэдээлэл хийнэ.
11:30цагт: "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар "дахиад 60 тэрбум" нэртэй хэвлэлийн хурал зарлалаа.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Шүүгчдийн хууль бус үйлдэл, тэднийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөх асуудлаар иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын баяр наадмаар монгол морьдыг уралдуулах болон морин уралдааны сонгомол төрлүүдийг хөгжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.