Туул голын хамгаалалтын бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газруудтай танилцана
Өнөөдөр УИХ-ын Тамгын газар, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах хэвлэлийн форум 15.00 цагаас Г танхимд болох юм байна.
Мөн түүнчлэн иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай Өргөдлийн байнгын хорооны гишүүд 14.00 цагаас танилцана.  

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 15.00 цагаас Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцах ажээ. 

О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-24 08:55:23
    харин бялуу долоох боломжоо өсгөх гэж л явах гээд байна. Харарара