“Рио тинто”-г “буудах сум” нь хэн бэ
Монгол Улсын хууль хяналтынхан “Оюутолгой” төслийг хөдөлгөсөн хоёр Ерөнхий сайдаа баривчлаад 30 хоног хорьж, шалгахаар боллоо. “Би Оюутолгойн гэрээний хариуцлагыг хүлээнэ” гэж мэдэгдэж, төслийг эхлүүлэх хатуу итгэл үнэмшилтэй байсан, өнөөдөр ч түүнээсээ няцаагүй яваа хүн бол С.Баяр. Магадгүй түүний улстөрчдийн эвийг олсон, нарийн арга ухаанаар “Оюутолгой” төсөл 2009 онд гараанаас хөдөлсөн гэхэд хилсдэхгүй.

Гаднынхны эн дайнд хүрч хэлэлцээр хийх ур чадвараа харуулж, энэ төслийг хөдөлгөхөд гол үүрэг гүйцэтгэсэн Сангийн сайд асан С.Баярцогт “Төгс зүйл гэж байхгүй ч энэ гэрээг улам сайжруулаад, засаж залруулаад явах боломж Монголын Засгийн газарт бүрэн байгаа” гэсэн байр суурьтай явдаг. Энэ ч утгаараа С.Баярын засгийн үед батлагдсан гэрээг Сү.Батболдын Засгийн газрын үед өөрөө гардаж сайжруулаад явсан байдаг.

Тэгвэл анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллароор хэтрүүлсэн гэсэн хоёр талын маргааны хөлд гацсан “Оюутолгой”-г Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дахин нэг удаа хөдөлгөсөн. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” хоёрын Хөрөнгө оруулалтын гэрээн дэх үл ойлголцлыг нэгтгэн, төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх санхүүжилтийн төлөвлөгөө гаргах ажлыг 2015 онд манлайлсан юм. Тиймээс Ерөнхий сайдын алба хаших хугацаандаа “Оюутолгой”-г гацаанаас гаргаж, эдийн засгийн зүтгүүр болгох гэж зоригтойгоор “ноцолдсон” С.Баяр, Ч.Сайханбилэг хоёртой “Оюутолгой”-н алдаа, оноо аль аль нь холбогдох нь зайлшгүй. Тэд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

Хүлээн зөвшөөрдгийнх нь нотолгоог хэн хэн нь хуулийн байгууллагаас зугтаалгүй эх орондоо ирж, элдэв гомдол мэдүүлэхгүй шалгуулж байгаагаас харж болно.

Тэднийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн адилхан үндэслэлээр шалгахаар цагдсан. Гол усаар нэг найр наадам гэдэг шиг “Мөнөөх буурай монголчууд чинь дэлхийд томд тооцогдох мега төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан хоёр Ерөнхий сайдаа хорьчихлоо” гэж бөмбөрцөг даяар цуурч байна. 

Харин тэдний хэн, хэн нь хэрэг явдлаас зугтахгүй, эх орондоо очиж шалгуулна гэж хилийн чанадаас мэдэгдсэн. Хэлсэн ёсоороо эх орондоо ирсэн тэднийг хорьж шалгаж буй нь хөрөнгө оруулагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй. “Оюутолгой”-г Монгол Улсын хөрөнгө оруулалтын “бэнчмарк” болсон төсөл гэж эдийн засагчид тодотгодог. Өөрөөр хэлбэл, бусдад луужин, чиг баримжаа болдог төсөл гэж хэлж болно. Тэгэхээр Монголын төр, засаг “Оюутолгой” төсөлд хэрхэн хандахаас хөрөнгө оруулалтын орчин нь тодорхойлогдоно гэсэн үг. “Оюутолгой” төслийг хамтран хэрэгжүүлж буй “Рио тинто”-той ойлголцож чадахгүй бол хөрөнгө оруулагчид монголчуудаас жийрхэнэ. Харин ойлголцвол тэд биднийг харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг хүмүүс гэж тооно. С.Баяр “Ерөнхий сайд байсан хоёр хүнээ хорьж шалгах хэрэг байгаа юм уу. Монгол Улс дэлхийд муухай харагдана” гэж хэлжээ. “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources”-ийн хувьцааны ханш унаж буй нь дэлхийд аль хэдийнэ муухай харагдаад эхэлсний илрэл мөн. Улс орноо бодвол, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулагчдыг урин дуудаж буйгаа тооцвол бенчмарк төслийг хөдөлгөсөн нөхдүүдийг хорьж цагдалгүйгээр мөрдөн шалгаж болохоор харагдана. Тэд улс орноосоо дүрвэж зутгаахгүй гэдгээ ил тод илэрхийлсэн шүү дээ. 

Нэгэнт хорьсон, шалгаж байгаа. Учиг явдал нь тайлагдаж, үнэн мөн нь тодрох нь дамжиггүй. “Оюутолгой” төслийг хөдөлгөсөн хүмүүсийг баривчлахдаа “Бусдад давуу байдал олгосон” гэж сэжиглэжээ. Цаад утгаараа энэ нь “Рио тинто”-д давуу байдал олгосон гэж тэднийг хардсан хэрэг. Хэрэг явдлын эцэст давуу байдал олгосон, давуу байдал олж авсан гэсэн хоёр буруутан тодрох нь бололтой. Тэр хэн бэ гэж үймэрч төөрөх хэрэггүй. Хэрэв С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нар давуу байдал олгосон гэж буруутгагдвал давуу байдал олж авсан нь “Рио тинто” групп болно. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслийн нийт үр ашгийн 53 хувийг Монголын тал, харин 47 хувийг нь “Рио тинто” хүртэх учиртай. Төслийн өгөөжийн 53 хувийг хүртэхээр болсон хэрнээ үүнийгээ чамлаж, нөгөө талдаа давуу байдал олгосон гэж буйг нь хэрхэн ойлгохоо мэдэхгүй юм. “Рио”-гийн хүртэх өгөөжийг хэдэн тэрбум “ногоон” хүртэл бууруулбал “Тэдэнд давуу байдал олгоогүй” гэж дүгнэх юм бол. Монголын шүүх ийм асуултад хариулах цаг ирж магадгүй нь. 

Оюутолгойг хөдөлгөсөн хоёр Ерөнхий сайдаа хорьж байгаа нь жирийн хэрэг биш гэдгийг “Дэнжийн-1000”-ын Дэндэв өвгөн ч ойлгоно. “60 тэрбум төгрөг”, “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маапааныг үл хэрэгсээд 14 мянган хүнийг ажлын байраар хангаж, жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн, хамгийн өндөр татвар төлж буй “Оюутолгой”-той зууралдах нь юуны дохио вэ? Энэ бол С.Баяр, Ч.Сайханбилэг гэсэн асуудлыг шийдэж, гацааг гаргасан хүмүүсийн нэр хүндийг унагах, болж өгвөл буруутнаар тодруулчих явуургүй арга гэсэн таамаг бий. Үүн дээр дөрөөлөөд хамтрагчийнхаа хүслийг мохоох заль мэх байж мэдэх юм. Үнэн худлыг нь тогтоож амжаагүй байгаа хардлага сэрдлэг дагуулсан үйл явдлын өрнөлөөс учир мэдэх хүмүүс ийм дүгнэлт хийж байна. Гэхдээ яаран дүгнэхэд эрт нь ойлгомжтой. Хэрэв хоригдож, цагдагдаж буй хүмүүсийн нэр хүндийг унагах, насан туршид нь дагаж явах хардлага сэрдлэгээр булах гэж байгаа бол “Оюутолгой”-гоор гул барих нь дэндүү үнэтэй тусах тоглоом биш үү.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахад оролцсон М.Энхсайхан мега төслийг амьтантай зүйрлэсэн удаа бий. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг мега төсөл анчин бүрийн агнаж, ашиг шимийг нь хүртэх дуртай амьтан аж. Тэр амьтныг агнаж, ашиг шимийг нь хүртэхээр нөлөө бүхий улс төрийн хүчин, улстөрч, бизнесийн бүлэглэлийнхэн ханцуй шамлан дайрдаг нь нууц биш. “Рио тинто”-г шахаж, эсвэл хөөж явуулж, “Оюутолгой”-г өөрийн талд зоргоор үйлчлүүлэх гэсэн анчдын сум нь С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар юм болов уу.

Эх сурвалж: Үндэсний шуудан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-04-24 18:29:24
    Mongoliin bish ter horongo oruulagchiin chin ner hund unaj baigaa uchraas huvitsaaniih ni une unaj bgaa yum.
  • Гэрэл 2018-04-24 09:43:02
    Тэр хүртээд байгаа 53% чинь хаана байна,Энэ нийтлэлийг бичмэр болсон амьтан хүртээд байгаа юм байхдаа.Оюу толгойн гэрээг сайжруулах ёстой энэ далимаар.
  • Зочин 2018-04-24 06:14:41
    Новшын сэтгүүлчид таван төгрөгөөр биеэ үнэлээд л, зуднаар нохой зоолно гэдэг болж байх шив дээ. ОТ гэрээ бол илэрхий луйвар, гэхдээ үүнийг МАН шийдэж чадахгүй.....
  • "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов"!! 2018-04-24 06:00:40
    ОТ-г бүр зогсоогоод тэтгэвэр, цалингаа тавьж чадахаа болиод үзвэл хүмүүс арьс махаараа ойлгох болов уу? Ойлгосон ч хожимдоно доо!!!
  • zochin 2018-04-24 05:27:24
    Bayariin ANU-d housuudaa avsan mur ni ilereed, bayartsogtiin offshore ilereed baihad u gej payldagdaad baigaa gar ve chi