Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Шадар сайдын Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн Хэнтий аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар боллоо.
 


Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн штабуудаар орж, сургалт явуулах бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгааах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.

Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох,  сургуулийн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-24 04:19:09
    Амжилт хүсье.Өндөрхаан ууланд аадар ороход л Чингэс хотод үер бууж цэвэр бохир нь холилддог байсан одоо эрсдэлгүй болоо биз дээ.
  • zochin 2018-04-23 10:34:08
    zovj baigaa yum baina daa .tusviin nastanguud ni .daralt ni ihdeh vii dee. emnelegin emch nar ni bgaa bailgui de