ФОТО: ДАШТ-ий цом Монголд...

Хүн төрөлхтний хамгийн олон үзэгчтэй спортын тэмцээний нэг Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом өнөөдөр Монголд айлчилж, МХБХ-ны талбайд 30 минут байршлаа.

ДАШТ-ий цомыг хүлээж авах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж өмнөх жилийн дэлхийн аварга багийн ахлагч, тухайн улсын төрийн тэргүүн цомд хүрэх эрхтэй байдгийн дагуу гар хүрч Монголын ард түмэнд танилцуулав. Халтмаагийн Баттулга нийт хөлбөмбөг сонирхогчид, ард түмнийхээ нэрийн өмнөөс “ОУХБХ, МХБХ болон М-Си-Эс Кока Кола ХХК”-д талархал илэрхийллээ.

Мөн Монголын насанд хүрэгчдийн шигшээ, 16 хүртэлх насны охидын шигшээ, ахмадын шигшээгийнхэн ДАШТ-ий цомын хамт зургаа татуулсан юм.

Энэ онд ОХУ-д 21 дэх удаагийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан МХБХ “Алтан цом”-ыг хүлээн авах ёслолдоо 21 морин хуурч, 21 Монгол бүжигчинээр мэндчилгээ дэвшүүлж, үндэсний соёл уламжлалаа дэлхий нийтэд суртчиллаа.















Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.