Хар тамхи биедээ нуусан этгээдийг баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг зогсоох, улсын хилээр энэ төрлийн бодис оруулж, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, тус газрын алба хаагчид энэ сарын 18-19-нд шилжих шөнө БНХАУ-аас мансууруулах бодис биедээ нуун хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан Монгол Улсын иргэн С-ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Иргэн С нь Замын-Үүд хилийн боомтоор “Мөс” гэх нэршилтэй хар тамхийг бэлэг эрхтэндээ нуун оруулж ирснийг тусгай мэргэжлийн эмчийг байлцуулан илрүүлж, хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн байна.

Дашрамд мэдээлэхэд, улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхи мансууруулах бодистой холбоотой 61 Эрүүгийн хэрэгт 132 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бооё 2018-04-23 10:35:17
    боовыг тасдаад нохойд өг
    202.9.41.119
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-23 09:54:19
    Тэмүүжингийн нялх гээ биз дээ. Ер нь шулууудчихсан хүн юмаа
  • zochin 2018-04-23 08:35:09
    alchikhdag yum bayna , yasan tom nuguukhtey awgay we?