40 тоннын чингэлэг унагааж, таван хүн гэмтээсэн хэргийг шийдвэрлэжээ
Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошуунд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ачиж явсан 40 тоннын контейнер  “Тоуоtа Рrius” маркийн машин дээр унасан ноцтой осол өнгөрсөн жил гарсан.

Ослын улмаас зорчигч 3 настай Б, 15 настай Б, 7 сартай Г нарын эрүүл мэндэд хүнд хүндэвтэр, жолооч М-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Шүүхээс том тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.Болдбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч,хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Насанд хүрээгүй хохирогч нарын төлөөлөгч, хохирогч Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нар нь тус хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгөд учирсан хохирол гэж 19 сая төгрөгийн төлж барагдуулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-23 07:27:53
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • po 2018-04-23 07:14:55
    buh zuil il tod bhd heden jiliin daraa shiiddeg hereg we??????????????
  • Арвин 2018-04-23 07:00:02
    Зүгээр мөрөөрөө ачаад явж байсан 40 тн чингэлэгний араас зүүгдэж өөр дээрээ унагаасан 5 хүний буруу болоод дууссан уу. Манай шүүх нэг иймэрхүү.