Б.Мөнхжаргалыг тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж өмгөөлөгчид нь үзэж байна
Өмнөд Африкийн “Стандарт” банк болон “Жаст” компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс өнгөрсөн 2016 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.
 
“Жаст” компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалын өмгөөлөгчид болох Б.Мэргэн, Дагиймаа нарын зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурлыг хийж, өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр гарсан мэдээлэлд няцаалт хийлээ.

Өмгөөлөгчдийн зүгээс “Өнгөрсөн долоо хоногт өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт” үйлдвэрийн арбиртын маргаантай холбоотой нууц гэрээнүүд олдсон” гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа нь үндэслэлгүйг өмгөөлөгчийн хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм зүйл огт болоогүй бөгөөд АТГ-аас ийм арга хэмжээг аваагүй гэж мэдэгдсэн.
 
Харин Б.Мөнхжаргал болон өмгөөлөгчдийн зүгээс энэ хэргийн үнэн мөнийг нь олохын төлөө хууль хяналтын байгууллагатай бүхий байдлаар хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т өнгөрсөн 7 хоногт өгсөн байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг цаашид тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэлээ.
 
Харин энэ хэрэгтэй холбогдуулан зарим зүйлийг хууль хяналтын байгууллагаас нягтлан үзэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Тухайлбал, Английн Хатан хааны Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдөр хуралдаан болж “Эрдэнэт”-ийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ шүүх хуралдааны шийдвэр олон нийтэд цахим байдлаар ил тод байдаг бөгөөд шийдвэрт бичсэнээр “өөрийн эрх ашгаа хамгаалан оролцох ёстой “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс шүүх хуралд огт оролцоогүй, төлөөллөө ч явуулж байр сууриа илэрхийлээгүй” гэжээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэр нотлох баримтуудаа яагаад гаргаж ирүүлэхгүй, хуралд оролцохгүй шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэлдээ уучлал гуйх ёстой гэжээ.

Өмгөөлөгчдийн зүгээс эдгээр байр суурийг илэрхийлээд энэ хэргийн үнэн мөн нь удахгүй тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2018-04-24 04:43:07
    Хуурамч гарын үсэг байсан юм бол Эрдэнэт үйлдвэрийн дансаар яагаад маш олон гүйлгээ хийгдээд байхад бас хуурамч байж таарах уу ?
    66.181.180.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-04-23 08:37:18
    хуульч гуай давж заалдах шатны шүүхэд яагаад баримтууд гаргаж өгөөгүй юм вэ ард түмний хөрөнгийг хайрлахгүй муухай байна даа
    202.72.240.5
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2018-04-23 11:46:05
      хуульчдын холбоо хаана байна???
      112.72.14.68
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-23 06:51:05
    Үнэндээ хуулийн хэлтсийн дарга толгойгоороо хариуцах ёстой асуудал мөн. Давж заалдах хугацаа хэзээ эхлэх дуусахыг хуульч биш дарга нар нь яаж мэдэх вэ дээ
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах