Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар Анхан, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

Тус сонгон шалгаруулалтын Анхан болон Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын "Суурь шалгалт” өнөөдөр (2018.04.23) эхэллээ. "Суурь шалгалт” нь ёс зүйн сорилын шалгалтаар эхэлж, зан төлөвийн ярилцлага, монгол хэлний бичгийн болон ярианы чадварын шалгалт, хэрэглээний програм ашиглах чадварын шалгалтаар үргэлжилнэ. "Суурь шалгалт”-д 60 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигч "Тусгай шалгалт”-д оролцох эрхтэй болно.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийнцахим хуудаснаас үзэх боломжтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.