Чимээгүй тахал буюу яс сийрэгжих өвчин
Амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, жингийн харьцаанаас болж яс сийрэгжилт үүсдэг. 'Хүн амын хоол тэжээлийн байдал-2010' судалгаагаар 0-59 сартай хүүхдийн дундах рахитын тархалт 55.0 хувь, 7-11 насны хүүхдийн өсөлт хоцролт ЭМШУС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас хийсэн судалгаагаар хүн амын шүд цоорох өвчний тархалт 71.6 хувь, ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар өсвөр насныхны сүү цагаан идээний хэрэглээ 31.3 хувь гэсэн дүн гарчээ.

Кальци дутлын хүндрэл нь ясны хугарал юм. Бусад өвчнүүдийг бодвол онцгой шинж тэмдэг илэрдэггүй. Тийм учраас энэ өвчнийг чимээгүй тахал гэдэг байна. Нуруу өвдөх, өвдөг тохойгоор сийгэх нь ясны сийрэгжилтийн нэг хэлбэр юм. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлын талаарх зөвлөмж мэдээллийг цувралаар хүргэж байна. 
 

Яагаад сүү гэж?

 

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, Е-ээр баялаг. Ялангуяа хүний бие махбодын тулгуур эрхтнийг бүрдүүлэгч эрдэс болох кальци, фосфорын эх үүсвэр юм. Эдгээр эрдсүүд нь зүрх судас, булчингийн үйл ажиллагаа, даралтыг зохицуулж байдаг биологийн идэвх өндөртэй эрдсүүд юм.



Яс сийрэгжих өвчин нь хүн амын халдварт бус өвчний тархалтаар зүрх судас, хавдар, чихрийн шижингийн дараа ордог, “Чимээгүй тахал” юм.  Бие махбодод кальци дутагдах үед эрхтнүүдийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй кальцийг шууд яснаас авч эхэлдэг. Тиймээс хүн хангалттай хэмжээгээр кальци хэрэглэхгүй бол яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихсэх, нойргүйдэх, булчин шөрмөс татах, шүд хэврэгших, амархан хугарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Кальцийн дутагдалтай хүн хоолны хордлогод өртөмтгий байдаг.

Хорт хавдар тусах, даралт ихсэх магадлал кальци дутагдсан хүнд маш өндөр байдаг.

Кальци нь эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхтэй оролцдог. Тэгвэл хүний бие организмын хорт хавдрыг эсэргүүцэх чадвар нь эдгээр эсүүдийн хоорондын барьцалдлагааны хүчнээс хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд мөн залуу насандаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой болохыг илрүүлсэн юм. Мөн кальци нь хүний биед буй хортой хүчлүүдийг саармагжуулах үйлчлэлтэй. Сүүлийн үеийн судалгаагаар сүү, цагаан идээ нь чихрийн шижин өвчний 2-р хэлбэр, илүүдэл жин таргалалтад өртөх магадлалыг бууруулдаг болох нь тогтоогдсон.

Анхаарах зүйлс.

1.  Кальцийг биенд шингээж өгдөг гол зүйл нь Д аминдэм юм. Бие махбод Д аминдэмийн дуталтай бол хичнээн кальци хэрэглээд ч ямар ч үр дүнгүй.

  D3 витамины өдрийн норм

-  Хүүхдэд 400 МЕ.

-  Насанд хүрэгчдэд-биеийн байдлаас шалтгаалан 200- 600 хүртэл.

-  50 хүртэлх насанд 200-400 МЕ,

-  50аас дээш насанд 400 МЕ,

-  70 аас дээш насанд 600 МЕ.

-  Өвлийн улиралд Д витамин авах хэмжээг 50-60% хүртэл өсгөх шаардлагатай.

Витамин Д агуулсан хүнс

-  Өндөгний шард 25 МЕ

-  Нэг хоолны халбага загасны тосонд 1360 МЕ

-  100 г сүүнд 50 МЕ.

-  Зуны цагт 10-15 минут наранд биеэ шарах нь Д аминдэмийг арьсаараа авах нэг арга юм.

2.  Кальци нь төмрийн шимэгдлийг бууруулдаг учраас махан хоолноос 2 цагийн зайтай хэрэглэх хэрэгтэй.

3.  Дасгал, хөдөлгөөн Долоо хоногт 3 удаа, тус бүр 1 цагаар дасгал хийх нь ясны жин алдагдлаас сэргийлэх төдийгүй ясны бүтцийг улам бат бэх болгодог. Дасгалын үед булчин ажиллаж, ясанд даралт үзүүлснээр ясны хэмжээ, нягтралыг нэмэгдүүлдэг. Кальцийн нэмэлтээр хэрэглэх үед өдөрт дор хаяж 30 минут шогших, алхах, ямар нэг спортоор хичээллэх нь сайнаар нөлөөлдөг.

4.  Хийжүүлсэн ундааны найрлага дахь фосфор нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг учир кальци ихтэй хүнсхэчнээн хэрэглэсэн ч тэрхүү кальци нь биед шимэгдэж шингэлгүй гадагшилж байдаг

5.  Архи, тамхи, кофе зэргийг ихээр хэрэглэх нь ясны сөрөг баланс буюу яс сийрэгжилтийг үүсгэхэд нөлөөлдөг.

6.  Фитин, эслэг агуулсан бор гурил, амуу будаа, шош, шар буурцаг, гурвалжин будааг хэтрүүлэн хэрэглэснээр кальц болон төмрийн шимэгдэлтийг  бууруулдаг.

7.  Ханасан тос нь ходоод гэдэсний замд кальцийн шимэгдэлтийг саатуулдаг. Тос илүүдэхэд кальцийн ихэнх хэсэг нь цөсний хүчилтэй өрсөлдөж бүдүүн гэдсээр дамжин гадагшилна.

8.  Давс ихтэй хоол хүнс нь кальцийг шээсээр их ялгаруулдаг

9.  Фтор, хар тугалга, кадми, хүхэр уран зэрэг хүнд металлуудыг зөвшөөрөгдөх хэмжээнээс их агуулсан ус кальцийн шимэгдэлтийг багасгадаг

10. 30-аас дээш насныхан сүүг боловсруулдаг ферментийн хувьд асуудалтай болсон байдаг. Иймд тослог багатай сүү болон оронд тараг уух хэрэгтэй. Тарганд агуулагдах сүүн хүчлийн нян хүний биед уураг буюу махыг задалж хорт бодис үүсгэдэг ялзруулагч нянгийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна тэдгээр  бодисын хорыг саармагжуулдаг. Сүүн хүчлийн нянгууд нь В2 болон В-ийн төрлийн аминдэмүүдийг бий болгодог. Тарганд судас хатуурах, элгэнд өөх хуримтлагдахаас сэргийлэх холин, метионин зэрэг амин хүчил, С, Е аминдэм, В-ийн төрлийн аминдэм ихээр агуулагддаг. Гэдэсний өвчин үүсгэгч бусад нянгийн эсрэг үйлчилгээтэй сүүн хүчлийн нян нь антибиотик ялгаруулдаг бөгөөд сүрьеэ, дифтери, хатгалгаа зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болох нь нотлогджээ.

Сүү тараг, бяслаг гэх мэт сүүн бүтээгдэхүүн өдөрт 2 нэгж хэрэглэх нь кальцийн хэрэгцээг бүрэн нөхөж өгнө.

Кальцийн зөвлөмж хэмжээ

Насанд хүрсэн хүн өдөрт 1000мг, жирэмсэн эмэгтэйчүүдэд 1200мг (жирэмслэлтийн туршид болон хөхүүл үед), өсвөр насныхантай адил өдөрт 1300мг, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд 1200 мг кальци шаардлагатай.

Хүнсний бүтээгдэхүүн дэх Кальцийн хэмжээ

1.  100 мл сүүнд 150 мг

2.  100 г бяслагт 720 мг

3.  100 г тарганд 260 мг

4.  100 г ааруул

5.  100 г аарц

6.  100 г дүүпүү 105 мг

7.  100 г бууцай 130 мг

8.  100 г цөцгий 100 мг

9.  100 г жүржийн шүүс 40мг

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-23 05:40:43
    Бидний багад биен сургууль б/тамираар маш их ажил зохион байгуулж үүний ачаар одоо хүртэл эрүүл саруул явна харина бидний хойт үе утас комп тоглоом хэцүүдлээ