Бразилын сонгуульд "Обама" хүч үзнэ
Ирэх аравдугаар сарын 5-ны өдөр явагдах Бразилын бүх нийтийн сонгуульд “Хөдөлмөрийн нам”-аас “Обама” хочит нэр дэвшигч хүч үзэх гэнэ. Жинхэнэ нэр нь Клаудио Энрике дос Анжос гэх 45 настай тус нэр дэвшигч нь АНУ- ын Ерөнхийлөгч Барак Обаматай адил Африк гаралтай аж. Түүнчлэн орон нутгийн мэдээллийн сайтууд түүнийг Клаудио Энрике Барак Обама гэж нэрлэдэг байна.
 
Клаудио Энрике энэ сарын 19-ны өдөр сонгуульд нэр дэвшиж буйгаа албан ёсоор мэдэгдэж, телевизээр нэвтрүүлсэң богино хугацааны сурталчилгааны үеэр маш товчхоноор “Барак Обамаг дэмжээрэй” гэж уриалжээ. Бразилын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч сонгуулийн үйл ажиллагаанд өөрийн хүссэн нэрээрээ оролцох боломжтой байдаг юм байна. Анхандаа Прокурорын байгууллага нэр дэвшигч Энрике дос Анжесийг “Обама” гэх нэрийг ашиглан сонгуульд оролцохыг нь хориглож байсан ч, шүүх бүрэлдэхүүн албан ёсоор ашиглаж, сонгуульд оролцохыг нь зөвшөөрсөн байна.
 
Үүнээс гадна энэ удаагийн сонгуульд оролцох сонгогчид саналын хуудас дээр “Барак Обама” гэж бичсэн ч тэдний санал нь хүчин төгөлдөр тоологдох аж. Бразилын сонгуульд нэр дэвшигч улс төрийн зүтгэлтнүүд олны танил алдартай хүмүүсийн нэрнээс илүү хоч болон товчилсон нэрээр олонд танигдах нь элбэг байдаг байна. Тухайлбал, тус улсын домогт хөлбөмбөгчин Пелегийн жинхэнэ нэрийг Эдсон Арантес де Нассимент гэдэг юм. Мөн экс Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн товчилсон нэр нь Лула бөгөөд энэ нэрээрээ тэрбээр олонд танигдаж байжээ. Ирэх аравдугаар сарын сонгуулиар улсын төрийн тэргүүнийг сонгохоос эхлээд парламентын болон орон нутгийн сонгуулиуд ч явагдах юм.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.