“Гамшгийн эрсдлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сургалтыг зохион байгуулж байна
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын  бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-25-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан”-ыг зохион байгуулах гэж байна.

Дээрх хурлуудын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевиз, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сургалт өнөөдөр эхэлсэн бол өнөөдөр мөн хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга Хибер Жерардье, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн орлогч дарга Аслам Первайз нар оролцсон юм.

Сургалтаар гамшгийн талаарх мэдээ, сурвалжлага хэрхэн бэлтгэх, ирэх 7-р сард  зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр Монголын  сэтгүүлчид мэдээ, сурвалжлага хийх боломж зэрэг сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм. Энэхүү сургалтыг Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевизээс ирсэн холбоо харилцааны болон цаг агаарын гамшгийн мэдээний чиглэлээр мэргэшсэн редактор, сэтгүүлч нар зохион байгуулж байгаагаараа онцлог юм.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.