Өнөөдөр болох үйл явдлууд

09:30 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд "ЭЛЧИН БАГШ БАКУЛА РИНБҮЧЭГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ"-ыг  зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.

09:30 цагт: ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр "МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал" сэдвээр ҮЭ-ийн ажилтнуудын хэлэлцүүлгийг Кемпински зочид буудалд зохион байгуулна.

10:00 цагт:  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын Б танхимд зохион байгуулагдана.

11:00 цагт: Монгол туургатны "Миний монгол бичиг" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол МБШТ Гандантэгчэнлин хийдийн "Их гэр" ёслолын өргөөнөө болно.

11:00 цагт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулах Хэвлэлийн бага хурал болно. Хаана: Баянгол, Хан-Уул, СХД-ийн шүүхийн байранд


11:00 цагт: НМХГ-аас барилгын техникийн аюулгүй байдал, гарч буй осол аваарын шалтгаан нөхцөл, үйлдвэрлэлийн болон барилгын ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөн туслах үйл ажиллагаг Нийслэлийн Иргэний танхимд  зохион байгуулна. 

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт: "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн зөвлөх асан Б.Мөнхжаргалын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.