“Улаанбаатар” баг ФИБА 3х3 Дэлхийн гранприд гуравдугаар байрт орлоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Наньжин хотноо Фиба 3х3 дэлхийн гранпри цуврал тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Улаанбаатар болон Ховд багууд оролцсон юм.

Тэмцээний “Б” хэсэгт багт Ховд баг хэсгийн эхний тоглолтондоо Японы Тама Централ багийг 18:14-аар хожсон бол Словений Пиран багт 22:12-аар дийлдэж хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан.

Харин тус гранпри тэмцээний чансаанд дөрөвдүгээрт эрэмбэтэй манай Улаанбаатар баг хэсгийн хоёр тоглолтондоо Сербийн Раска болон Хорватын Сплит багуудыг буулган авч хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар хасагдах шатанд манай хоёр баг хоорондоо таарч Улаанбаатар баг 22-18-аар хожиж шилдэг дөрөвт шалгарч үлдсэн бол Ховд баг тус гранпри тэмцээнд долоодугаар байрт шалгарсан юм.

Улаанбаатар баг хагас шигшээгийн тоглолтод ОХУ-ын Москва багт 22-18-аар хожигдсон ч хожлын чансаагаараа манай гуравдугаар байрт шалгарч, 3000 мянган долларын шагналыг хүртлээ. Мөн Улаанбаатар баг тус гранпри тэмцээний гуравдугаарт байрт шалгарсан амжилтаараа ирэх есдүгээр сарын 29-30-ны хооронд БНХАУ-д болох ФИБА 3х3 Ченгду дэлхийн их дуулгын тэмцээнд орох эрхээ авсан юм.

3х3 манай үндэсний баг тамирчдыг ирэх амралтын өдрүүдэд БНХАУ-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.