Гаалийн шалгалтаар хуурамч доллар илэрчээ
Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид ТК342 дугаартай Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол Улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон 3100 ам.долларыг /31 ш 100-ын дэвсгэртээр/ гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүлжээ.

Гаалийн мэргэжилтнүүд уг долларыг хуурамч байж болзошгүй гэж үзэн зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч болох нь тогтоогдсон байна. Улмаар уг хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харъяалалын дагуу хуулийн байгууллага дшилжүүлжээ.

Иймд зорчигчдыг анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ochir 2018-04-22 18:45:48
    10,000 xvrtel gaalid medexgvi avch yavj boldog biz dee. setgvvlchee teriig medex vv
    • Болдоо 2018-04-22 20:31:33
      Үгүй , одоо 5 сая төгрөг болж буурсан. Өөрөөр хэлвэл 2,000 доллар