Гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллийг аваарай
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болж байна. Олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн эл үзэсгэлэн 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 23 хүртэл үргэлжилнэ. 
 
Боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байна.

Боловсролын үзэсгэлэнд ирснээр та:
  1. 50-100 хувийн тэтгэлэгтэй гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвлөгөө авах
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулиудтай холбож өгөх
  3. Төрийн болон банкны зээлээр их дээд сургуулиудад суралцах мэдээлэл авах
  4. Ерөнхий боловсролын 9, 12-р анги төгсөгчдийг нэгдсэн журмаар хамруулж, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг болох
  5. Төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль, коллежуудын танилцуулга мэдээллүүдийг нэг дороос авах
  6. Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн аргам хэмжээнд хамрагдах
  7. Боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагын мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.
“Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэнг БСШУСЯ, ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл экспо” компанитай хамтран зохион байгуулж байна.





























 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.