Босго үнийг хуучин компанийх нь хайгуулын зардлаар тооцно
Өнгөрсөн сард Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаар 106 зөвшөөрлийг сэргээх хууль эрх зүйн орчин бүрдсэн байна.
Мөн гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон 106 тусгай зөвшөөрлийн, эхний шатны сонгон шалгаруулалт явагдахаар болсон бөгөөд энэ талаар хууль бусаар олгосон гэх эдгээр тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниудыг хохиролгүй болгохоор сонгон шалгаруулалт явуулахаар болсон гэж Уул, уурхайн яамнаас мэдээлж байсан билээ.

Тэгвэл эхний ээлжинд эдгээр лицензийг эзэмшиж байсан компаниуд гаргасан зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоогоод байгаа 163 мянга гаруй га бүхий 14 талбайд сонгон шалгаруулалт явуулах юм байна.

Харин босго үнийг лицензийг өмнө нь эзэмшиж байсан компаниудын гаргасан геологи, хайгуулын ажлын зардлаар тооцож буй ажээ.

Дашрамд дуулгахад,  эдгээр тусгай зөвшөөрлийн 82 хувь нь дотоодын, 18 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.