Интоорын цэцэрлэгтэй болоорой
Онцлог:

Сарнайн овгийн интоорын бүлийн навчит мод юм. Интоорын жимс нь дугуй хэлбэртэй, голдуу улаан өнгөтэй, сортоосоо хамаараад шаргал, улаан хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Улаан хүрэн өнгөтэй мөчрөөр үржүүлсэн хоёр настай суулгацыг тарихад тохирно. Дөрвөн настайгаасаа эхэлж цэцэглэн үр суун жимслэнэ. Жимс нь  голдоо нэг ширхэг үртэй байдаг. Хавар цэцэглэх үеэрээ үзэсгэлэнтэй сайхан харагдана. Үр жимс нь долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр боловсорно.
 
Тарих арга:

Суулгацаар 40x50 см нүхэнд, ургамал хооронд 3-4 м, мөр хооронд хоёр м зайтай наранд ээвэр, салхи, шуурганаас нөмөр газар сонгон тарина. Ухсан нүхэнд хар шороо, элс, бууцыг /бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн үржил шим бүхий хөрс бэлдэж, 10-15 см дэвсээд суулгацын үндсийг тогоонд тарааж дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгэлж нягтруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10 см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40 л-ээс багагүй байхаар тооцож ханатал усална.
 
Ус шингэсний дараа чийгийг алдагдуулахгүй, бутны үндсийг хамгаалахүүднээс 4-5 см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө. Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15 см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтмол манах нь амьдралтыг бууруулахгүй  байх сайн талтай. Суулгацыг хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-04-22 18:58:18
    INTOOR MONGOLD SAIN URGANA
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах