Нийслэлчүүдийг ямар бүтээн байгуулалт хүлээж байна вэ
Урин цаг ирэхтэй зэрэгцэн их бүтээн байгуулалтын ажил нийслэлд эхлээд байна.

Тухайлбал, Яармагийн шинэ, хуучин гүүрийн бүтээн байгуулалтын ажил  одоогоор 70 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр ашиглалтад орох юм. Мөн Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Уг ажлын хүрээнд  Замын цагдаагийн урд уулзвараас урагш Home plaza төвийн зүүн хойд уулзвар буюу Оддын хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, шинээр таван түр зам нээсэн билээ. 

Мөн гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Сервис центр” барих ажлын төлөвлөлт, 50 байршлыг батлаад байна. Цаашдаа 2020 он хүртэл нийт 100 байршилд уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм.

Түүнчлэн Нийслэлээс ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөсөн талаар Хотын дарга С.Батболд танилцуулсан юм. Тэрбээр
 
  • Их тойруу, Бага тойруугийн гадуур гурав дахь их тойрууг байгуулна. Ингэснээр хотын баруун хойд захаас зүүн хойд зах руу явах шаардлагатай машинууд хотын төвөөр дайрах шаардлагагүй болно.
  • Туулын хурдны зам яригдаж байна. Зураг төсөл нь хийгдсэн.
  • Эхний тусгай замын автобусаа Долоон буудлаас Яармаг чиглэлд явуулахаар ярьж байна. Дараагийн ээлжинд Сансарын тойруугаас хорооллын эцэс хүртэл явуулна.
  • Зайсангийн гүүрийг нэлээд гоёмсог хийхээр зураг төсөл гаргасан. Үүнийг хот өөрийн төсвөөр хийнэ. Ингэснээр Туул гол дээгүүрх гүүрэн байгууламж бүгд шинэчлэгдэнэ.
  • Гуравдугаар цахилгаан станцын уулзвар, хотын төв, Гурвалжингийн гүүр рүү явах туслах гүүрүүдтэй болно хэмээн таницуулсан.
 
Ийнхүү ойрын жилүүдэд Улаанбаатар хотод томоохон бүтээн байгуулалтуудын ажил өрнөх нь ээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-04-26 02:11:11
    Hotiihoo hoit hesgiig tohijuulj cecerlegt hureelen bariachee.....huuhed togloh gazar algaa..
  • nalaih 2018-04-25 07:51:46
    налайхын замыг барих болсон юм биш үү машин дуу ороод салж уналаа зам муу нарийхан олон ч хүн амиа алдсан
  • Су гэдэг хулхи пязда зайл 2018-04-22 03:17:47
    МАН метро тавина гэж хуцаж байгаад сонгуульд ялсан.Метро яасан бэ? МАН-ын хулхи хулгайчуудаа. Су пязда өөрөө тендер идэх гэж худлаа шаасан болж байх шив.
  • Инженер 2018-04-21 15:36:55
    Том төслүүд хийлгүй л яахав. Нарны замынзахыг засварлаад 3,Энх тайвны гүүрийг 2 эгнээ болгох 7,4 буудлын орчимд цагдаа байлгах зэрэг арга хэмжээ авна уу
  • Инженер 2018-04-21 15:10:29
    Мод гэрэлтүүлж байхаар замынхаа будган тэмдэглэгээг сэргээж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах түгжрээг багасгахад нэмэр болмоор, хайран мөнгө Катарын Доха юмуу...
  •  2018-04-21 14:56:00
    Өмхий үнэрээ дарж үз. хотыг тэлж олон төвүүдтэй болго. хотод ирсэн ажилгүй хүмүүсээ мал маллах хүсэлтэйг малжуулаад мал дээр гарга. үйлдвэрийн газруудыг барь
  • Амар болждэн 2018-04-21 10:03:48
    Хот гэхээр хомплаза, зайсан, туулын эрэг, гүүр гэх болж. Хойгуур юу болж байгаа нь хотод хамаагүй болждээ. Хотоо хуваавал хойд талд жаахан юм олдох боловуу
  • Су-д 2018-04-21 06:48:46
    Тусгай замын автобус гэж зугээр мунгу идэх арга Шууд метро тавьж эхлэх хэрэгтэй ш дээ Дэлхий хотууд тугжрэлийг метрогоор шийдэж бхад Су хужаагийн санаагаар явж ...