Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг улсын хэмжээнд зохион байгуулагдана

09:00 цагт: Рубик шооны ОУ нээлттэй тэмцээн манай улсад зохиогдох гэж байна. Тэмцээн архитектор ресторанд болно. 

09:30 цагт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн төр, захиаргааны байгууллагын албан хаагчдын дунд зохион байгуулдаг “Яармагийн цом” уламжлалт тэмцээн 118 дугаар сургууль дээр зохион байгуулагдана. Холбоо барих утас: Р.Дамдин 9191-9656

10:00 цагт: Монгол туургатны 'Миний монгол бичиг' олон улсын уралдааны нээлт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хурлын танхимд, Лус, Гонгор, Намсрай бурханы бумбаны тахилга Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд эхлэх тэргүүтэн томоохон үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 88048481, 88081261, 300975

10:00 цагт: МУБИС 2-р байр 3 давхрын 311 тоот зааланд “Багшлахуйн ур чадварын олимпиад” болно. МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулиас 15 дах жилдээ зохион байгуулж байгаа тус олимпиадад МУБИС-ийн бүрэлдэхүүн 7 сургууль, Ховд их сургууль, Аварга дээд сургууль, Дархан дээд сургуулийн 5 хүнээс бүрдсэн 10 баг оролцоно. Холбоо барих утас: 99035319

10:30 цагт: Их хотын их цэвэрлэгээний 90 минут' бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтээ 120 мянгатын автобусны буудал дээрх 'Тэмээтэй хөшөө' дээр хийх гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 'Тэмээтэй хөшөө'-г угааж, цэвэрлэсэнээр Хан-Уул дүүргийн их цэвэрлэгээ эхлэнэ. Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн удирдлагууд, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцоно. 

11:00 цагт: Улсын филармонийн симфони найрал хөгжмийн энэ сарын 27-нд үзэгчдэд хүргэх Л.В:Бетховены VIII симфони, төгөлдөр хуурын III концертын талаар болон театрын соёлын тухайд мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 99196623, 99776917 

11:00 цагт: Их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээ Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Холбоо барих утас: 80888886

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслүүдийн хэрэгжилт, явцын талаар иргэдтэй уулзана. /СХД-ийн 7-р хороо 124-р сургууль/ Холбоо барих утас: 325044, 91113191, 91100461

12:00 цагт: 'Хөхний эрүүл мэндийн төв' -ийн нээлт болно. Тус төв нь хөхний эмгэгийг орчин үеийн тоног төхөөрөмж, дүрс оношилгоо болон лабораторийн шинжилгээгээр оношлох, хянах, өгөх, эмчлэх бололцоотой бөгөөд мэргэжлийн зөвлөх тэргүүлэх эмч нарын баг ажиллаж байна. Холбоо барих утас: 77550007,70009096 

14:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар иргэдтэй уулзана. /СХД-ийн 25-р хороо, 170-р сургууль, цэцэрлэгийн цогцолбор/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-21 14:58:04
    нийгийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлээ төлөхгүй байгаа газруудаа шахаж хохирогүй болгооч. нөгөө элэг бүтэн хөтөлбөрт орж чадахгүй байна. БЗД-н НДГ-г бүрэн со...