Амралтын өдрүүдэд бороотой

-Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр хур тунадас орно-
 

УЛААНБААТАР ХОТ: Бямба гаригт бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Ням гаригт: Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүлшинэ. Салхи секундэд 5-7 метр. Шөнөдөө 1 градус орчим хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим, 23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд төв болон говийн аймгуудын зарим газраар бороо, хур тунадас орно.

Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-20 12:48:16
    Цэвэрлэгээ хойшиллоо_.
    122.201.21.82
    Мэдэгдсэн Хариулах