Э.Ганбилэг “B Production”-ы дуучин боллоо
“Монгол HD” телевизээс зохион байгуулж буй “Voice” шоуны хоёрдугаар шат буюу “The Battle” тун өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Тус шоуны хоёрдугаар шатанд олон ч шилдэг оролцогч хасагдаж, үзэгчдийг гонсойлгосон билээ.

Тухайлбал, шоуны ялагчийн төлөө өрсөлдөхүйц авьяастай, чадварлаг нэгэн хэмээн үнэлэгдэж байсан СУИС-ийн эстрад дуулаачийн ангийн оюутан Э.Ганбилэг “The Battle”-д оролцогч Д.Бямбахишигтэй хамтран дуулсан. Улмаар шүүгч Д.Болдын сонголтоор оролцогч Д.Бямбахишиг тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй болж, Э.Ганбилэг хасагдсан юм.

Дуучин Д.Болдын энэхүү шийдвэр олны шүүмжлэлийг дагуулсан. Э.Ганбилэг илүү дуулсан байтал Д.Болд буруу сонголт хийлээ хэмээн олон нийт шүүмжилсэн юм.



Шоунаас хасагдсаныхаа дараа  Э.Ганбилэг өөрийн нүүр номондоо "Энэ тэмцээнд цаашаа явах зам минь төгссөн ч Урлаг хөөх зам минь зогсохгүй. Дэмжиж урам хайрласан бүх хүнд баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
 
Тэгвэл түүний хэлснээр урлагын замнал нь зөвхөн шоу тэмцээнээр хязгаарлагдсангүй. Тэрбээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “B Production”-д харьяалагдаж, ажиллахаар болжээ. Мөн “Voice” шоунд оролцсон С.Идэрмаа тус продакшны дуучин болсон байна.

Энэ талаар дуучин Д.Болд өөрийн цахим хуудастаа "За өнөөдөр B production-ны шинэ артист дуучдын уран бүтээлийн ажлууд албан ёсоор эхэллээ. Залуучууддаа ТОМ АМЖИЛТ хүсье. Том зорилго, хүсэл мөрөөдөл рүүгээ УРАГШАА! хэмээн бичжээ.



Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үзэгчид 2018-04-29 01:06:57
    ХАМГИЙН ЧАДАЛТАЙ ДУУЧИД, ХАМГИЙН ЦАРАЙЛАГ ЭМЭГТЭЙЧҮҮД ТӨРИЙН СОЁРХОЛТ ДУУЧИН БОЛДЫН БАГТ БАЙГАА ЮМ БАЙНА ЛЭЭ. ДУУЧИН БОЛД БАГИЙН ДУУЧДАД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ. ...
  • Идэрмаа жүжигчинээ л хий 2018-04-20 11:48:33
    за мууллаа гэж битгий хэлээрэй би ч бас урлагаар явж байсан энэ хүүхэн мундаг хоолой моолой байхгүй зүгээр суис заасан онолоор дуулсан хари жүжигчин мэргэжил эз...