БСШУСЯ: Бүх тендерийг цахимаар зарлан явуулж байна
Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд БСШУСЯ энэ онд бүтээн байгуулалтын ажил ихтэй байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 281 төсөл арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Засгийн газрын 337 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулах худалдан авах ажиллагааг 100 хувь цахим системээр зарлаж байна. 
 
Худалдан авах ажиллагааг уламжлалт аргаар буюу цаасан хэлбэрээр зохион байгуулах нь маш их цаг хугацаа, цаасны зардал гаргадаг байсан. Харин 100 хувь цахим хэлбэрт шилжсэнээр ил тод, нээлттэй, цаг хугацаа болон цаасны зардал хэмнэсэн үр дүнтэй ажил болж байна.

Түүнчлэн нийт худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийн 60 гаруй хувийг орон нутаг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 281 төсөл, арга хэмжээнээс 90 гаруй нь БСШУСЯ дээр бусад нь харьяа орон нутаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус зохион байгуулж ажиллаж байна.

БСШУСЯ өнөөдрийн байдлаар, 90 гаруй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж эхлээд байна. Засгийн газар 334 дүгээр тогтоолоор төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж, гэрээ байгуулах чиглэл өгсөн. Гэвч зарим төсөл, арга хэмжээний зураг төсөл нь бэлэн болоогүй, газрын асуудалтай, төсөвт өртгийн үнийн дүн болон анх улсын төсөвт суулгасан хүчин чадлын хэмжээ зөрүүтэй гэх мэт шалтгааны улмаас худалдан авах ажиллагаа хойшилж байна.

Харин энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй боловсролын салбарын бүтээн байгуулалт гэвэл 25 цэцэрлэг, 19 сургууль шинээр болон өргөтгөлөөр ашиглалтад орно. Ингэснээр сургуулийг хоёр ээлжтэй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тодорхой хэмжээгээр биелэх юм. Салбар яамнаас 2020 он гэхэд Засгийн газрын энэхүү зорилт 100 хувь биелүүлэх зорилт тавин ажиллаж байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-27 05:05:11
    Энэ амбийцтай Ганбаяр залуу ажлаа хийж чадаж байнауу. Чадах уу.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах