Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас төсөвт 54 тэрбум төгрөг төвлөрүүлж чадаагүй хариуцлагыг нэхнэ
Усны асуудал Монголчууд битгий хэл дэлхий дахинд анхаарах гол асуудал болчихоод байна. Манай улс усны хомсдолтой 20 орны нэгд ордог аж.

Гэвч олдож байгаа балга усаа хайр гамгүй ашигласнаас болж газрын усны нөөцгүй болж, гачигдалд орох магадлал ойрхон байна. Түүнээс гадна устай холбоотой хууль баталж журмаа хэрэгжүүлээгүйгээс болж улсад онц их хэмжээний хор хохирол учраад байгаа талаар өнөөдөр “Төлсөн авснаа нийтэл” эвсэлийнхэн хэвлэлийнхэнд хандлаа.

Хэвлэлийн хурал зохион байгуулагчдын зүгээс “УИХ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч Засгийн газар дагалдан гарах журмыг батлаагүйгээс өнөөдрийг хүртэл 6 жил уг хуулийг хэрэгжүүлээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд ус ашигласны, ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй ямар ч хариуцлага хүлээхгүй ирсэн. Монгол Улсын ҮАБЗ-өөс ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзээд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үүрэг хариуцлагын тогтолцоог бий болгохыг Засгийн газарт зөвлөсөн. Гэвч энэ зөвлөмжийг үл тоомсорлон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйгээр зогсохгүй төлбөрийн хэмжээг 60 хувиар бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх ёсыг хөсөрдүүлж, хуулийн биелэлтийг хангах үүргээ зөрчиж байна. Тиймээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас улсын төсөвт 54 тэрбум төгрөг төвлөрүүлж чадаагүйн хариуцлагыг нэхэж, салбар хариуцсан яамыг шүүхэд өгнө” гэдгээ мэдэглээ.
 
Я.Цэрэнханд: Хуулиа хэрэгжүүлэхгүй бол шүүхэд зарга мэдүүлнэ
 
Өнөөдрийн байдлаар 500 гаруй алтны уул уурхай гол мөрөнг минь сүйтгэж байна. Орхон, Онги гол ямар хэмжээнд хүрснийг хууль санаачлагчид очиж харж, үзэх хэрэгтэй.  Гэтэл төрөөс хяналт тавихгүй бизнес эрхлэгчдийн эздийн лоббигоор байгаль орчноо бүр сүйтгэх хуулийг санаачлах гэж улайрч байна.
Төлбөрийг хоёр дахин бууруулах нь “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг алдагдуулж бохирдуулагч өөрийн гаргаж буй бохирдлоо хянаж, бууруулах сонирхлыг үгүй болгож, бохирдуулагчдыг хариуцлагаас чөлөөлж, усны бохирдлыг улам бүр нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Тиймээс бид УИХ болон Засгийн газарт хэд хэдэн шаардлагыг хүргүүлж байгаа. Бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, хуулиа хэрэгжүүлэхгүй бол Захиргааны хэргийн шүүхэд зарга мэдүүлж, Үндсэн хуулийн цэцэд хандана” гэдгээ мэдэгдэж байна.
 
Н.Отгонсайхан: Усны төлбөрийг багасгаж усыг хайрладаггүй юм
 
Миний монголын газар шороо” ТББ-ыг төлөөлж хэдэн зүйл хэлмээр байна. Өмнөх хуулиа хэрэгжүүлэхгүй байж дахин хуулийн төсөл гаргахыг эсэргүүцнэ. Бид нар хуулийнхаа сайн мууг үзээгүй, үр дүнг нь хараагүй байж ус бохирдуулагч нарын лобби бүлгээр усны төлбөрийг шинэчлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Усны төлбөрийг багасгаж усыг хайрладаггүй юм. Энэ бол дэлхий дээр байхгүй жишиг. Усны төлбөрийг өндөр байлгах тусам хүмүүс ариг гамтай хэрэглэнэ. Ялангуяа үйлдвэрлэл, уул уурхайн зориулалтай компаниудын төлбөрийг илүү өндрөөр үнэлэх ёстой. Тэгж байж усаа дахин ашиглаж, эргэлтэд оруулж байж өөрсдийнхөө бизнест ашгаа гаргаж авах ёстой” гэв.
 
Түүнчлэн Төв аймгийн Заамар суманд ус бохирдол дээд цэгтээ хүрч уул уурхай салбарын хамгийн их нөлөөлд автаж байна. Мал, малчид Туул голоосоо ундаалах эцэсгүй болсон гэнэ. Ус голыг бузарлаж, аймшигтай болгосон нөхдүүдээс жилд 6 сая төгрөг авч чадахгүй одоо бүр 60 хувь бууруулж 3 сая болгоно гэдэг байж боломгүй зүйл гэв. Уул уурхайн компаниудын өнгөрсөн оны төлсөн төлбөрийг харахад нэг онд 20 компани нийлээд 1 тэрбум төгрөг төлсөн байгаа юм. Ус ашигласны төлбөрт 100-150 мянга, ус бохирдуулагч нь бүр бага байх жишээний. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг багасгах биш харин ч нэмэх нь зөв гэдгийг онцлов. Түүнээс гадна 2012 онд гаргасан хуулийнхаа үр дүнг үзэхийг хүсч байгаа ажээ.  

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Funny Guy 2018-04-22 13:32:00
    Ene usan dotor zagas baidag bol tuurhuur boljdee.dotor n Matar ch baij magadgvi.
  • Бат 2018-04-21 05:06:04
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • зочин 2018-04-21 01:54:30
    гол дагуу газар олгосон нь харин ч эзэнтэй хараа хяналттай байгаа юм бишүү Ж.Энхбаяр буцааж авна ч гэх шиг эзэнгүй газар нь ямар байгаа билээ
  • ЗОЧИН 2018-04-20 13:35:19
    ДЭЭРЭЭ Ч ТЭР ДООДОХИ НЬ ТЭР БАЙГАЛИЙГ МӨНГӨ ГЭДЭГ ЦААСААР ХЭМЖЭЭД БАЙХ ЮМ ИХ БАГА НЬ ГОЛ НЬ БИШ ЕРӨӨСӨӨ БОХИРДУУЛЖ БАЙГАА ЧӨЛӨӨ ЗӨВШӨӨРЛӨӨ БОЛИОЧЭЭ
  • Nar 2018-04-20 09:37:30
    Teg